Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотноо төрийн болон төрийн бус томоохон их,
дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлж байна.

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотноо төрийн болон төрийн бус томоохон их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлж байна. Мөн үүнээс гадна их, дээд сургуулиуд элсэгчдийнхээ тоог гаргажээ. Үүнд, МУИС 2420, МУБИС 2495, СУИС1210, ШУТИС 3180, ЭМШУИС 1400, Дотоод хэргийн их сургууль 365 оюутныг элсүүлнэ. Оюутан элсүүлэх босго онооны хувьд: МУИС-д суралцах сонирхолтой элсэгчдийн ерөнхий шалгалтын босго оноо нь сонгох мэргэжлийн хичээлээс хамааран янз бүр байгаа аж. Тухайлбал, математикийн ангид орох хүүхдүүд 785 оноо авсан байх, түүхийн ангид орох элсэгчид 428 босго оноотой байх ёстой юм. МУБИС элсэн суралцах хүүхдүүд тухайн хичээлийнхээ 50 хувь, ХААИС сонгосон мэргэжлээсээ шалтгаалаад босго оноо нь 450-500, ШУТИС босго оноо 400, Санхүү эдийн засгийн дээд сургууль 620-оос дээш босго оноотой байх, ЭМШУИС 80 хувиас дээш оноог авсан байх шаардлагатай юм байна. Мөн үүнээс гадна их, дээд сургуулиуд элсэгчдийнхээ тоог гаргажээ.