
АНУ-ын шүүх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд өнгөрсөн даваа гарагт уг арга ясыг Монголын олдвор, хууль бусаар хил давсан гэдгийг нотолсон байна. Тиймээс "Хэритаж Аукшион" байгууллагаас Тиранозаурус Батаарын арга ясыг хурааж авахаар болжээ. Асуудал нэгэнт нааштайгаар шийдэгдсэн тул Монголын талаас арга ясыг яаж буцааж авчрах вэ гэгийн ярилцаж байгаа гэв. Энэ олдвор хэзээ хэрхэн хил давж Англид очсон талаар гаал болон цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа аж.
Т.Гэрэл