Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховд, Өлгийнхөн замаа нэхэж байна

2016-4-08
0
ЖИРГЭХ

        189 км  автозамын ажлыг “бантан” болгожээ

      

         Зам дагаж хөгжил гэдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтаа тархан суурьшсан монголчуудын хувьд автозам бол амин чухал хэрэгцээ юм. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж байна. Хатуу хучилттай автозамын ажил зөвхөн нийслэл-аймгуудаар хязгаарлагдсангүй. Аймгуудыг төдийгүй сумдыг хатуу хучилттай автозамаар холбох ажил ч эрчимжиж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ажил  хийх гэсэн нэгэндээ садаа болж буй цөөнгүй жишээ байна. Үүний нэг нь Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажил юм. Алс хязгаар баруун бүсэд хэрэгжих ёстой байсан автозамын төсөл эдүгээ зогсонги байдалд орж, хатуу хучилттай автозамаар салхи татуулан давхих орон нутгийнхны хүсэл замхрах тийш хандаж байна. Уг нь энэ ажлыг эхлүүлэхээр  Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 02-ы өдрийн тогтоол гарч,  “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлыг хэрэгжүүлэхээр болж, тендерийг 2014 оны наймдугаар сард зарлажээ. Улмаар тендер шалгаруулалтад гадаад, дотоодын нийлсэн нийт 38 компани шаардлагын дагуу материалаа хүргүүлсэн байна. Гэтэл тендерийн хариу бүтэн жил өнжиж, 2015 оны долдугаар сард гарч, дөрвөн багц бүхий замын ажлыг БНХАУ-ын хоёр компанид хувааж өгчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Эйч Ки Би энтернэйшнл” компани, үлдсэн гурван багцыг нь  БНХАУ-ын “Чайна Хуа Ши Энтерпрайз” компани хэрэгжүүлэхээр болсон аж. Тендер шалгаруулалтын ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” хэрэгжүүлэх ёстой байсан ч Зам тээврийн яам дур мэдэн зохион байгуулжээ. Тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлэх хугацаа гурван удаа сунгагдаж, гурван удаа урьдчилсан дүгнэлт гаргаж, энэ тус бүртээ өөр хоорондоо зөрүүтэй байдлаар үйлдэгдсэн нь анхнаасаа хууль тогтоомжид нийцээгүйг илэрхийлдэг. Гадаад, дотоодын нийлсэн нийт 40 орчим компани өрсөлдсөн 189 км  автозамын ажлыг үндсэндээ өнөөдөр  “бантан” болгочихсон байгаа аж.  Уг нь “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлын хүрээнд хэрэгжиж буй 189 км автозамын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг.

 

Алс хязгаар баруун бүсэд хэрэгжих ёстой байсан автозамын төсөл эдүгээ зогсонги байдалд орж, хатуу хучилттай автозамаар салхи татуулан давхих орон нутгийнхны хүсэл замхрах тийш хандаж байна.

 

Тодруулбал, энэхүү автозамын дөрвөн багц ажлын   нийт  өртөг 115 сая ам.доллараар хэмжигдэж буй. Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажлаас “Эйч Ки Би энтернэшнл” компанийн хариуцаж авсан 53 км автозамын төсөл газар шорооны ажил нь төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Харин “Хуа Ши Энтерпрайз” компани хариуцаж авсан гурван багцынхаа хүрээнд өнөөдөр нэг хүрз шороо ч асгаагүй ажээ. Баруун бүсийг тэр дундаа алс хязгаар нутгийг автозамтай болгох ажил өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа нь харамсалтай. Уг нь Зам тээврийн сайд М.Зоригт энэ байдлыг  ойлгож, 2015 оны намар Сайдын зөвлөлийн хурлаараа “Хуаши Энтерпрайз” компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хашаатын даваа-Толбо сум” чиглэлийн гуравдугаар багцын 60 км, “Цагааннуур-Улаан байшинт”-ын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй бөгөөд зам барилгын ажил огт эхлээгүй байгаа тул гүйцэтгэгч компани болох “Чайна Хуа Ши Энтерпрайз”-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр болгосон нь энэ юм. Гэвч салбарын сайдын шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.

 

Зам тээврийн яамны газрын дарга нар сайдынхаа өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж  байгаа нь төрийн ажлыг ийнхүү гацаах шалтгаан болжээ.

 

        Зам тээврийн яамны газрын дарга нар сайдынхаа өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж  байгаа нь төрийн ажлыг ийнхүү гацаах шалтгаан болжээ. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ёсоор бол Ховд-Баян-Өлгий аймгуудыг  2017 онд хатуу хучилттай автозамаар холбох зорилттой. Харамсалтай нь энэ байдлаараа ажил удааширвал 2020 онд ч дээрх аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбож чадахгүй нь.  Баян-Өлгий, Ховд аймгийн ард түмэн нийслэлээс хамгийн алс буйд газарт, эх орныхоо баруун хилийг манан аж төрж  байгаа. Энэ хэрээр амьдралын амаргүйг амсч байгаа нь дэд бүтцээс шууд хамааралтай. Ховд, Өлгийчүүдийн амин чухал хэрэгцээ болсон автозамын ажлыг хэрэгжүүлэхээр “бэлэн амласан” “Хуаши Энтерпрайз” компани энэ ажлыг гүйцэтгэх ямар ч чадамжгүй аж. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсад ирчихсэн машин, техник хэрэгсэл түрээслэх гээд явж байгааг хараад  орон нутгийн иргэд нь халаглаж сууна. Азийн хөгжлийн банкнаас шаардагдах хөрөнгийг нь гаргаад, замаа бариач ээ гээд байхад жил тойрон, ямар ч ажил хийхгүй суугаа нь ямар учиртай юм бол. Сайдын зөвлөлийн хурлаас хүчингүй болгосон тендерийг цэгцлээд, хүрз шороо хөдөлгөөгүй ажлыг үндэсний компаниуддаа хуваагаад өгчихөж яагаад болохгүй байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна төрийн эрх мэдэлтнүүдээс. Монголчууд автозам байтугай төмөр замаа өөрсдөө дөмөгхөн барьчихдаг болсныг бид нүдээрээ харлаа. Гэтэл ажлын ямар ч чадамжгүй хятадын компанид тендерээ өгчихөөд ард түмний амин чухал хэрэгцээ болсон автозамын ажлыг яагаад гацааж байна вэ. Сэтгэл дутаж байна, ажлын зарчим, хариуцлага дутаж байна.

 

Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр өнөөх “Хуа Ши Энтерпрайз” нь замын трассд ороогүй газарт буюу Эрдэнэбүрэн сумын нутагт хиргэсүүр, булш, бунхан ухсанд нутгийн иргэд, олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Тус компанийн энэхүү хууль бус үйлдэл нь үнэхээр Монгол Улсад зам тавих гэж ирэв үү эсхүл түүхийн дурсгалт, хосгүй үнэт өв, баялгийг ухах гэж шунахайрч ирсэн үү хэмээн хардахад хүргэж байна. Салбарын яам, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч, нэн даруй шийдвэрлэхгүй бол Ховд, Өлгийчүүд гүйцэтгэх засаглалын тэргүүнд өгөх хариултаа бэлдэж, амласан ажилд нь дүнгээ тавихад бэлэн сууна.

 

Т.Сар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (103.9.90.98)
    ӨЛГИЙ -ӨСКЕМЕН, АСТАНА -УЛААНБААТАРЫН НИСЛЭГ ЯАСАН ВЭ? ХЭРВЭЭ КАЗАКСТАНЫ ТАЛААС ШАЛТГААЛЖ БАЙВАЛ НАЗАРБАЕВТ АСУУДАЛ ТАВЬЯ Л ДАА ЗАСАГ ДАРГА АА
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • unen (202.9.40.99)
    unen n l ene
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • ģg (73.72.170.12)
    Hyatduud arai chanartai bariad bgsa yum shigee
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (106.37.181.8)
    zorigt said anhaaraachee ene asuudal deereee bidend zam heregtei bna
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (106.37.181.8)
    buh ajiliina hujaa compani hiine gej yu bh vee manai yaamnii hed gej bas mungu baihad l boloo ter dorjhand gej neg shunaltai avgai bna bas uchirtai baimaar yumaa
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • муратбек (203.91.117.2)
    Эйч кей би компаний цаана Ховдоос сонгогдсон тендер авах талаар их туршлагатай нэг гишүүн байгаа гэж хужаанууд нь ярьж явдаг гэнэ лээ шүү!
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Aibol (66.249.82.73)
    Hen barisan ch chanartai zam barival bolj bn hyatatiin kompaniud chanartai zam baridag shuu dee altain zam gj olgiigoos tsaash ulaan baishintruu barisan zam ni end tend hovil ihtei chanar muutai zam barisan shuu dee harin bayan olgiigoos hovdruu barisan huja nariin zam mash goi zam barisan shuu dee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • murat
      hujaanuud hamag ajiliina hiiged undesnii companiud ni zugeer bj bna gedeg teneg l hereg bn da ene bol yaaltchichgui saidtai holbootoi asuudaldaa manai luivarchin darga nar hen mungu ugnu shuud terend uilchildeg
      2016 оны 04 сарын 06
    • Зочин
      Жинхэн гашуун үнэн шүү! Ард түмний мэлмий хурц байг
      2016 оны 04 сарын 06
  • эсэргүү (150.129.140.10)
    хангүг хошногууд болон хужаанууд хахуулийг нь сайн өгдөгтөө тендер авдаг. Японууд шударгаараа явж тендер авах гээд ерөөс чаддаггүй. Манай түшмэлүүд улаан цайм хахууль нэхдэг гэсэн. Хахуулийг нь аваад идчихсэн болохоор нөгөөдүүлээ яаж ч чаддаггүй байхгүй юу.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БОЛНО ТА БҮХЭН ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ НЭГДЭЭРЭЙ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БОЛНО ТА БҮХЭН ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ НЭГДЭЭРЭЙ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ТА ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗААВАЛ ГУТЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦООРОЙ ТАНЫГ ӨМНӨӨС ТАНЫ ГУТАЛ ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛНЭ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    МАРГААШ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ГУТЛЫН ЖАГСААЛД ИЛҮҮ ГУТААЛАА ОРОЛЦООРОЙ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.40.28)
    toriin alban tushaal hashij bgaa oorsdiigoo dARGA GEED bodson nohduud ulsiin ajliig ingej alj bgaa yum shdee teneg pizda guud
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.40.28)
    Зоригт сайд энийгээ анхааралдаа аваачээ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.87)
    Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг нь хэлсэн бичсэн зүйлд хариуцлага хүлээхгүй, нотлох баритгүй, дур зогоороо ярихыг илэрхийлээгүй биз
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Эсэргүүцэхдээ гол биш, аливаа зүйл үнэн шудрага, баримттай байх хэрэгтэй, ийм үлгэрийн юм зохиож хэн нэгний захиалгаар ард түмнийг мунхагдуулан төөрөгдүүлэх хэрэггүй л юм
      2016 оны 04 сарын 06
    • Зочин
      Чамд тэгээд эсрэгээр нотлох баримт байна уу?
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (103.229.120.87)
    Ardaa arhag tvsheedtei “Altain zam” gegch nutgiin ataman kompany hamag ajild ni saad bolood gatsaad zogsootson gesen ym bh shvv
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.87)
    songuuliin gvjirdlegee bolimoor ym,muu sain ymnuud
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.87)
    bas negen songuuliin show uu?vlger zohiohdoo mun ch mundag shvv,ter chadwaraaraa gar doorh ajlaa hiij bwel yasan ym be!
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    зам тээврин яам энэ заваарсан юм аа нэг тйиш болгооч
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    Баруун аймгаас сонгогдсон нэг УИХ-н гишүүний авсан фото зургийг тавьчихаж.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    АРАй ч дээ.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    6 цаг 55 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    8 цаг 16 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    8 цаг 19 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    9 цаг 11 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    9 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    9 цаг 58 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    10 цаг 5 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    10 цаг 56 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    11 цаг 31 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    11 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    12 цаг 22 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    12 цаг 42 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    12 цаг 47 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    12 цаг 52 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    12 цаг 52 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    13 цаг 11 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    13 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    13 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    13 цаг 52 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 23 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК