Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн 47 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн 47 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Уг хоногт нийслэлд хулгайлах зургаа, дээрэмдэх хоёр, танхайрах тав гарсан байна. Мөн зам тээврийн 30, бүртгэгдэж, 25 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 268 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Золбоо