Автобус-3 компани сэрэмжлүүлэг, зарлал, жолооч, мөнгө хураагчийн
тусламжгүйгээр буудал зарлах 79 ширхэг төхөөрөмжийг автобуснуудад
суулгах ажиллагаа өчигдөр боллоо

Автобус-3 компани сэрэмжлүүлэг, зарлал, жолооч, мөнгө хураагчийн
тусламжгүйгээр буудал зарлах 79 ширхэг төхөөрөмжийг автобуснуудад
суулгах ажиллагаа өчигдөр боллоо. Нийтийн тээврийн хэрэгсэлд иргэдийн
зүгээс ирдэг гомдлын ихэнх хувийг өвлийн хүйтэнд цонхны шил цантах,
заалны халаалтын төхөөрөмж доголдох, тоормозны хийн хоолой хөлдөх ,
жолооч буудал зарладаггүйн улмаас буруу буудал дээр буун төөрч байна
гэсэн гомдол эзэлдэг. Тиймээс иргэдийн гомдлыг хүлээн авч нийтийн
тээврийн газар тэр дундаа Автобус-3 компани нь энэхүү төхөөрөмжийг
суулгаж байгаа юм. Сонирхуулахад, тус компани 400 гаруй ажилчинтай, 80
автобусаар найман чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна.
Д.Ундрах 24tsag.mn