Криштиану Роналду загвар өмсөгч Ирина Шейктэй хуримлана

Португалийн хөлбөмбөгч Криштиану Роналду хуримын өдрөө зарласан байна.
Тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт
өндөрлөснөөс 11 өдрийн дараа буюу ирэх сарын 12-нд гэрлэх ажээ. Өдгөө
26 настай тэрбээр алдарт загвар өмсөгч Ирина Шейктэй хуримлах юм.
Алдартай хөлбөмбөгч болон нэрт загвар өмсөгчийн хуримын ёслол Порт Сант
ар дээр болох бөгөөд Португалын түүхэн дэх хамгийн тансаг хурим болно
хэмээн тооцогдож байна.
Д.Ундрах 24tsag.mn