Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс
наймдугаар сарын 25, 26-нд авах найм дахь удаагийн шалгалтын хуваарь
гарчээ

Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс наймдугаар сарын 25, 26-нд авах найм дахь удаагийн шалгалтын хуваарь гарчээ. Энэхүү шалгалтыг хоёр ээлжээр зохион байгуулах бөгөөд 10.30-11.40 цагийн хооронд нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж 15.00-16,10 цагт болох юм байна. Шалгалтад орохдоо бүртгэсэн газраас олгосон хуудас, иргэний үнэмлэх, хар өнгийн тосон болон үзгэн бал зэргийг авчрах шаардлагатай аж. Хэрэв гадаад паспортын хүчинтэй хугацаа гурван жилээс дээш биш бол шалгалтанд оруулахгүй бөгөөд тестийг өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд тестийн машин уншихгүй юм байна. Шалгалт авах, дүн гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон комисс гүйцэтгэх юм байна. 80-аас дээш оноо авсан иргэдээс хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцсэнд тооцох тухай мэдээллээ. Шалгалтын дүнг 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn вэб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлах юм байна. Шалгалтын оноо дараагийн хоёр жилд хүчинтэй байдаг аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)