Наадмаар 200 автобус 36 чиглэлээс Төв цэнгэлдэх рүү хөдөлнө
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон өнөөдөр хуралдаж наадмын хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Энэ дагуу үндэсний их баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхлэх аж. Мөн Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолыг 4500 болгосон байна.Түүнчлэн, наадмын хүрээнд Хүй долоон худгийн барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулах гэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг гарах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм . Унаа тээврийн хувьд, 200 автобус 36 чиглэлээс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явах бөгөөд Сурын талбайд эцсийн зогсоол байхаар зохицуулж өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn