УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд анх удаа саналаа өгсөн.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд анх удаа саналаа өгсөн. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 улсад сонгуулийн санал хураах ажил явагдсан бөгөөд 2779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгсөн тухай мэдээллийг СЕХ болон ГХЯ-ныхан мэдээлээд буй. Харин өнөөдөр гадаад улсуудад санал хураах ажлыг гүйцэтгэсэн салбар комиссоос битүүмжлэн явуулсан дээрх иргэдийн саналын хуудсыг битүүмжилсэн байдлаар нь СЕХ-нд хүлээлгэн өглөө.
СЕХ эдгээр саналыг зургадугаар сарын 28-нд буюу Монгол Улсад УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр тоолох юм байна.
Б.Золбоо