Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт "Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага" зөвлөгөөн Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд болно.
10:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана.
10:00 цагт Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд "Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт сургалт хийх бөгөөд нээлтийн үйл ажиллагаа ЧД-ийн 61-дүгээр сургууль дээр болно.
11:00 цагт БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол болно. Үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс оролцоно.
11:00 цагт Хангардь ордонд Зуслангийн газар өмчлөлийн ажил албан ёсоор нээгдэнэ.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын үсчин, гоо сайханчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт НЗЦГ-т "Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваа"-ны тухай хэвлэлийн бага хурал хийнэ. Үүний дараа цуваа 13-р хороолол, Драгон хүртэлх чиглэлд явна.
11:30 цагт ХУД-ын Буянт-Ухаа-1 хорооллын хойно Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
14:00 цагт МХЕГ-т МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсний ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.