УИХ болон НИТХ-ын сонгууль болоход долоо хоног үлдээд байна. Тиймээс
өнөөдрөөс сонгууль, нам, нэр дэвшигч, сонгуулийн тойрогтой холбоотой
аливаа санал асуулга явуулахыг хориглох хуулийн хугацаа эхэлж байна.

УИХ болон НИТХ-ын сонгууль болоход долоо хоног үлдээд байна. Тиймээс өнөөдрөөс сонгууль, нам, нэр дэвшигч, сонгуулийн тойрогтой холбоотой аливаа санал асуулга явуулахыг хориглох хуулийн хугацаа эхэлж байна. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.18.1-д “Энэ хуулийн 35.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн
санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;”-ыг хориглосон байдаг аж. Тиймээс өнөөдрөөс эхлэн 6-р сарын 28-ны орой санал хураалт дуусах хүртэл телевиз, сонин, сайт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуультай холбоотой санал асуулга явуулж, нийтэлвэл хуулийн хариуцлага хүлээх юм байна.
Б.Баяр
Сэтгэгдэл (2)