СБД-ийн 10 дугаар хороо Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд амины Ssangyong Actyon автомашины жолооч Г нь явган зорчигч 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Уг машиныг жолоодож явсан этгээд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэглэсэн жолоодсон байжээ.
Мөн ХУД-ийн зургаадугаар хороо Яармагийн зам, Яармагийн урд замд Honda Fit автомашины жолооч Л нь явган зорчигч ХУД-ийн зургаадугаар хороонд оршин суух Ш 25 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн байна. Жич, жолооч Л нь мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ.
Энэ мэтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байна. Энэ байдлаас болж ноцтой осол аваар гарч иргэд гэмтэх, цаашлаад амь насаа алдаж байгаад Замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.