Хакүхо М.Даваажаргал киноны суртачилгааны хүндэт элч болжээ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl grey Film” компаниас Япон, Монголын бейсболын хамтын ажиллагааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” уран сайхны кино хийж байна. 2013 онд дэлгэцээр гарах энэхүү киноны сурталчилгааны хүндэт элчээр ёкозүна Хакүхо томилогдлоо гэж “Токүшима шим бүн” сонин өчигдөр мэдээлжээ. . Хакүхо киног сурталчлаад зогсохгүй гол дүр бүтээх юм байна.“Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан Япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвчлэн бичсэн аж. Хакүхо Монголд бейсбол хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед идэвхтэй ажиллан, Улаанбаатар хотод бейсболын сургууль нээх гэж байгаа нь сурталчилгааны нүүр царай болоход нь нөлөөлсөн байна.
Д.Ундрах 24tsag.mn