Жүжигчин Жонни Депп 14 жил хайр сэтгэлийн холбоотой байсан Францын дуучин, жүжигчин Ванесса Парадисаас салахаар шийджээ.

Жүжигчин Жонни Депп 14 жил хайр сэтгэлийн холбоотой байсан Францын дуучин, жүжигчин Ванесса Парадисаас салахаар шийджээ. Жони Деппийн бие төлөөлөгч “Тэд эв найрамдалтайгаар хоёр тийш болж байгаа. Тэдний энэ салалтыг хүүхдүүтэй нь битгий холбоорой гэж хичээнгүйлэн гуйя” хэмээжээ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй хосуудын хайр сэтгэл Жонни Деппийг супер модел Кэйт Моссоос салсных нь дараа эхэлж байсан юм. Хосууд 14 жил хамт амьдрахдаа 13 настай Лили-Розе, 9 настай Жек гэдэг хоёр хүүхэдтэй болсон байна. Сонирхуулахад Жонни Депп, Ванесса Парадис нар Франц, Лос Анжеласт байшинтайгаас гадна Карибын тэнгист хувийн аралтай аж.