“Лондон-2012” олимпод Монголоос Б.Сэр-Од тугч хийнэ

Өнөөдөр БТСГ-аас ирэх бямба гаригт тохиож буй “Монголын тамирчдын өдөр”,
“Олон улсын олимпийн өдөр”-өөр “Лондон-2012” наадамд оролцох Монголын
шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээг зохион
байгуулах болсон билээ. Мөн "Лондон-2012" зуны олимпийн 30-р наадмын
Монголын багийн тугч тодорсон байна. Ирэх олимпийн наадамд эх орон, ард
түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монголын тамирчдаас
хамгийн түрүүнд эрхийг нь авсан хүн бол Монгол Улсын гавьяат тамирчин
Б.Сэр-Од тодорчээ.
Д.Ундрах 24tsag.mn