
МАН-ын эрх баригчид нийслэлийг 100-аад жил засагласнаа мартаад дахиад дөрвөн жил хотыг баривал бүтээснээсээ ихийг бүтээж улаанбаатарыг утаа байтугай униар байхгүй болгох юм гэнэ. Энэ бол социнтерний намуудын хамгийн хошин уриа байдаг даа. Тэд ийм уриатайгаар нийслэлийг өнөө хүртэл засаглаж төсвөөр, газраар, утаагаар мөнгө хийгээд сурчихсан юм. Гэтэл энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл жилийн өмнөөс УИХ-ын гишүүний суудлаас татгалзав.. Тухайн үедээ хэн ч түүнд итгээгүй. УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар бол тэрээр сохор улаан мөнгө зарахгүй дахин сэнтийдээ залрах бүрэн эрхтэй. АН-ын нөхөд нь ч, намын дарга Н.Алтанхуяг түүнд намын жагсаалтыг тэргүүлж орох санал тавьсан. Ийм боломж одоохондоо АН, МАН-ын дарга нараас өөр хэнд ч олдоогүй байгаа. Учир нь эдгээр намуудын нэрсийн жагсаалтын эхний 10 нэр дэвшигч гарцаагүй эрхэм гишүүн болно. Ийм өндөр сэнтийгээс татгалзсан “шудрага нөхөр”ийг та дуулсан уу,.Ингэснээр нөхөр Э.Бат-Үүл монголын орчин цагийн улстөрд шинэ үзэгдэл болчихов. Монголын хамгийн том албан тушаал бол УИХ-ын гишүүн. Дараа нь Засгийн газрын гишүүн, дэд сайд.
Улмаар Эрдэнэт, УБТЗ, МИАТ-ын захирал, Оюу толгой, Таван толгойн ТУЗ-ын гишүүн, томоохон агентлагийн дарга. Арга ядвал аймаг, нийслэлийн засаг дарга. Монголын албан тушаал ингэж эрэмбэлэгдэнэ. МАН-ын хувьд суудлын үнэ эрэмбэ дээшлэх тусам их мөнгө төлнө. Түүнийгээ ч арав нугалж олно. Гэхдээ эрх барих ээлж нь ирсэн АН, Ардчилсан хувьсгалын удирдагч\ Э.Бат-Үүл\-д энэ бүх суудлаас алийг нь ч үнэгүй өгөх үүрэгтэй. Баатар ч үүнийг сайн мэдэж байгаа. Хэний ч хийхийг бүү хэл ярихыг хүсэхгүй байгаа зүйл рүү тэмүүлж тэмцэж олдог нь түүний араншин. Э.Бат-Үүл 1990 онд яг ингэж гарч ирж байсан. Тухайн үеийн мэдээллийн хэрэгсэл түүнийг хүний санаанд оромгүй гүтгэсэн. Гэвч тэр хэнтэй ч шүүхдэлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Тэр гүтгэсэн үзэн ядсан хүмүүстээ гадаад паспортоос авхуулаад газарыг нь үнэгүй олгохын төлөө тэмцэж ялж ялагдаж явсан.Бат- Үүл өмнө нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль зүйн сайд, цагдаагийн дарга болох сонирхолтой тухайгаа илээр зарлаж байсан. Улстөр судлаачид Бат-Үүл, Элбэгдорж, Баабар, Зэнээ, Дашбалбар нар нийгмээс бодлоо нууж чаддаггүй тухай ярьдаг. Гэхдээ энэ удаа Үүлийг ингэж хотын дарга дээр очтолоо”доошоо” орно гэж хэн ч төсөөлөөгүй. Тэрээр монголчуудын тал хувийг амьдралыг гуравхан жилийн дотор сайжруулах зоримог төсөл барьж байна. Хэн ч өмнө нь ийм амлалт өгч байсангүй.
Эрх баригчид утааг бууруулах тухай сонгуулийн амлалт өгдөг боловч өнөө утаа нь нэмэгддэг. Харин Бат-Үүл утааг устгах тухай амлалт өгч байна. Тэхдээ тэр намын нөхдийнхөө хамт нийслэлд засгийн эрх авч байж хэрэгжүүлнэ. Эрх баригчдаас ялгаатай нь хэзээ нэгэн цагт биш. ирэх дөрвөн жилд. Түүний бодлого хэрэгжвэл гэр хорооллынхон эсгий гэрээс ангижрана. Байшинт хорооллынхон хоолой хорсгосон утаанаас ангижрана. Хэдэн давхар байшин барих газраа хэдхэн метр нийтийн өрөөгөөр солихгүй. Гэхдээ энэ бол нийслэлчүүдэд хүн шиг амьдрах, Улаанбаатараа хот шиг хот болгох анхны алхам. Үүний цаана монголыг хөгжүүлэх том санаа нуугдаж байгаа. Нийслэлчүүд газраа үнэлж өөрсдөө сайхан амьдардаг болсноор Оюу толгойгоо, Таван толгойгоо уул усаа хайрлаж сурна. Тэд газрын үнийг мэдсэнээр амьдралын үнийг, хүний үнийг мэддэг болно.Хотынхон гэр хорооллынхноо хүн шиг дээдэлж сурна.
Мал биш хүн учраас хотод амьдрах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хэн ч хөдөөнийх гэж мал шиг хотынхонд хөөгдөх ёсгүй, хэн ч хаан шиг загнаж зах хорооллыг эсгийд чихэх эрхгүй гэдгийг ойлгоно.Хот тэлж хүн амьдрах боломж бүрдэнэ. Хог, утаа, эсгий гурав түүх болж үлдэнэ. Хот хөдөө гэлгүй хүн шиг амьдрах эрх нээгдэнэ. Эх орныхоо уул уурхайгаас хүртэх баялаг 21 мянгаар тарааж архи болохгүй газар газар дээр барих таны миний хаус болж үндсэн хөрөнгө болж хашааны бид баян болно. Үүнд эрх баригчид дургүйцэж гэр хорооллынхон эргэлзэж байна. Би ч гэсэн эргэлзэж хашаагаа хоёр өрөө байраар өгчихмөөр санагдаж Бат-Үүлтэй маргаж байсан. Миний л хувьд эргэлзэх зүйл алга. Миний муу тал хашаа 100 сая хүрнэ. Хэрвээ Бат-Үүл баатарын энэ төсөл хэрэгжиж Улаанбаатар утаанаасаа салчих юм бол, Гэр хорооллынхон амины тохилог орон сууцтай болчих юм бол Бат-Үүлд хошой баатар өгсөн ч яадаг юм бэ.
Г.Дашрэнцэн