"Баянгол" зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж дуусчээ. Тиймээс цагдаагийнхан болон дотор байсан хүмүүс гарч ирлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Төмөр замын хэрэг хувийн компани руу орж байгаад харамсаж байна" гэж хэллээ. Тусгайгийнхан хэрэгт холбогдолтой болон зарим шаардлагатай бичиг баримтыг нөөтбүүкийн хамт авч явжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Баянгол" зочид буудал эргэн орлоо.
Сэтгэгдэл (1)