Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын сонгуульд бүү нэр дэвш, хэнд ч мөнгө бүү өг

2016-4-12
0
ЖИРГЭХ

Бизнесмен, УИХ-ын гишүүдэд илгээх ил захидал

Сайн байна уу 
 
Хүндэт  Женко Х.Баттулга,  Алтай  тредингийн  Сү.Батболд,  Ажнай  Д.Бат-Эрдэнэ, Мон-Ураны Б.Наранхүү, Хурдын Б.Чойжилсүрэн, Эм Си Эс-ийн  Л.Энх-Амгалан, Бодь-ийн  Лу. Болд , АПУ-гийн Г.Батхүү,  Шуудан банкны Д.Зоригт,  Голомтын М.Зоригт   Варьтегийн   Ж.Энхбаяр,  Монгол тамхи Со-гийн   Ц.Дашдорж,  Мон-Роудын  Б.Гарамгайбаатар,  ТБД андуудын  Д.Тэрбишдагва,  Фортуна Н.Батбаяр,  Нью Прогресс С.Бямбацогт,  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Д.Сумъяабазар, Петровисын  О.Содбилэг   нарт.  Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг   эрэн  мэндчилж  байна
 
Та бүхэн бол өнөөдөр Монголын бизнес, улс төрийн орон зайг эзэнгэж буй  цэнхэр халимнууд.  Бидний хайгаад байгаа, бас хараагаад  байгаа олигархууд  та нар биз.   Монголд  та   бүхний   ороогүй салбар, уулзаагүй хүн, харилцаагүй түнш гэж бараг үгүй болов уу хэмээн найднам. Бас Монголын  олон арван охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн цагаан морьтой баян ханхүү,    залуусын  хүрэхийг тэмүүлдэг      оргил нь  мөн л та нар.
 
Одоо тун удахгүй сонгууль болно.  Аль ч намд,  намын даргад, намын гишүүдэд,  сонгуулийн сурталчилгааны штабд  ажиллах  ухуулагчдад   төдийгүй  аль ч тойргийн сонгогчидын  хамгийн “хүсэмжит залуус”  нь та  нар  мөнөөс  мөн.  Одоо бүгд л та нараас хэдэн цаас салгаж авахыгаа дотроо банжиж,  гараа үрж  суугаа. Зах зухаас нь сонсоход та бүхний сонгуульд зарцуулах мөнгөний тоо ч овоо юм дуулдана билээ. 
 
Гэнэтийн зүйл  болохгүй  л юм бол сонгуулийн дараа хоёр Энхболдын нэг нь засгаа толгойлж нөгөө нь Их хурлаа даргалж та нар  өөр өөрсдийн  дагуулуудаа   хөтлөн гар гараасаа барилцан цаашаа хамтдаа яваад өгнө.  Та бүгд зарцуулсан мөнгөө өөр газраас өөр аргаар олоод авна.    Өнөөгийнхөөс юу ч өөрчилөгдөхгүй.   Саналаа худалдсандаа  бантсан ард түмэн дараагийн сонгуулиар л ёстой нэг үзүүлээд өгнөө хэмээн хоосон  халаасаа тэмтчээд   үлдэнэ.
 
Дахиад  иймэрхүү маягийн   5 сонгууль болоход  та бүхний үр хойчсын  олонхи нь харийн хүмүүстэй ураглаж өөр эх оронтой, өөр үнэт зүйлтэй болж  өтөлж ядарсан өвөө эмээ нараа асрамжийн газар бараадуулж  бие  амар  байхыгаа л  бодож суух биз дээ.  Хилийн чинад дахь өөр соёлыг  дээдлэн шүтэх Монголчуудын   урсгалыг тогтоон барьж байсан үерийн  далан сэтэрцэн ба  одоо зогсоож  дийлэхэд бэрх болсон.  Та бүхэн үүнийг  мэдэхийн дээдээр мэдэж буй.
 
Тэр үед  Монголын төрийг  хэн  өндөр төлбөр төлсөн гадны бүлэглэлүүд барьж  ард түмэн хоёр өрөө байр, хуучивтар жип машиндаа сэтгэл нь ханаж  харийн голдуу эзэдтэй хамтарсан нэртэй  компаниудад  хөлсний ажил хийж  өдөр хоногуудыг аз жаргалтайгаар өнгөрөөнө.Ийм юм хэзээ ч болохгүй, болсон  ч  бид  буруугүй  хэмээн  та  бүхэн  хэлж  болох  болов ч  үүнийг уг сурвалж нь та бүхэнтэй холбоотой хэмээн үзэж болохоор байна. 
 
Тухайлбал:
 
1. Намууд өөрсдөө бэхжих,  сонгуульд ялахын тулд ухаантай, бодлоготой  хүнийг бус мөнгөтэй овсгоотой, амбицтай  хүнийг эрхэмлэх үзлээс төрсөн гол дүрүүд нь та нар.  Үр дүн нь танай намын гишүүд үзэл бодолоороо нэгдсэн  гэхээсээ илүү  УИХ-ын гишүүд, дарга нараасаа  ахиухан мөнгө, томоохон албан тушаал  сааж үлдэх   ганц  ашиг сонирхол нэгдэж та нарын төлөө саналаа өгнө, шагналаа авна, саналаа өгнө, шагналаа авна  гэсэн чөтгөрийн тойрогт  гацаж  мөнгө,албан тушаалын донгоос өөр бодох юмгүй хүн сүрэг болж хувирсан.

 

2. Сонгогчид намуудын гинжнээс салахыг  хичнээн хүсэвч одон медаль , найз нөхөд, хамаатан садан, намын гишүүнчлэл, эмэгтэйчүүдийн, ахмадын  болон залуучуудыг байгууллага гэх мэт  яаж тэмцэвч салж чадахааргүй олон   сүлжээнүүдэд бат ороогдочихоод  дэмий л бухимдахаас өөр зүйлийг хийж чадахаа больсон.


3. Өөрийн бизнесээ босгох 10 гаруй жил унтах нойр идэх хоолоо умартан байж зүтгээд  бүтэхгүй болохоор нь нэгэн даргад хэдэн төгрөг өгөөд яамны хэлтсийн дарга болсон залуу ганцхан жилийн дотор  амьдралдаа тоолж үзээгүй мөнгөө   аахар шаахар зүйлд үрж тансаглаж, гадаад дотоодоор аялаж зугаацаж эхэлхийг харсан бусад хүмүүсийн толгойд  юу бодогдох нь тодорхой. 

 

4. Та нарын хоорондоо дэгдээсэн   “дайны” хөлд  улс орноороо өртөж   бид ганц ч алхам урагшилж чадахаа болив. Нийгэм тэр аяараа буруу үнэт зүйлийг  шүтэх болов. Залуус  чинь ганц нэгээрээ  шоронгийн хаалга татаж эхэллээ.  Одоо сүрэг сүрэгээрээ тийшээ зүглэнэ. Хэн ч тэднийг өмгөөлөхгүй. Тэр ч бүү хэл төр засгийн өндөр алба хашиж байсан хүмүүс бурханы оронд залархад хүмүүс   худлаа ч гэсэн гашуудлаа илэрхийлдэг байсан бол одоо та нарын дундаас  хэн нэгэн үхэхэд хүмүүс баярлаж байгаагаа ил тод зарладаг болсоныг анзаарсан биз. Хүмүүс та нарт ийм дүн тавьж байна.  Эртхэн ухаараач.


5. Та бүгд хөрөнгө мөнгө, нам, хар машин зэрэг олон аргыг ашиглаж энэ  сонгуульд ялалт байгуулж болох боловч  намуудын чинь  дарга удирдлагуудын, та нарын  нэр, нөлөө  өсөхгүй улам бүр дордох болно. Уурлаж бухимдсан, цалин тэтгэврийнхээ зээлийн өрөнд баригдаж ядуурч хоосорсон ард түмний   тэсвэр нэг өдөр алдрах вий дээ. Ийм юм бүү болоосой хэмээн залбирч сууна.  
 
Өнгөрсөн 26 жилд бид өөр өөрсдийнхөө эрх ашгийг  хангалттай бодлоо.  Хувь хувьдаа  тойрогтой, эцэг эхийнхээ төрсөн нутаг хошууг  ард иргэдтэй нь  хүртэл  хувьчилж   авч үзлээ.  Одоо  эртхэн зогссон дээр ээ.

Иймд та бүхнээс дараах зүйлийн хүсэж, бас шаардаж байна:


Үүнд: 
 
1. 2016 оны УИХ-ын сонгуульд бүү нэр дэвш, хэнд ч мөнгө бүү өг, 


2. Үүний оронд  дэлхий дээр 1,0 сая орчим ам доллараар худалдаа авчихмаар өчнөөн олон компани байна. Дэлхий даяар хэрэн хэсүүчилж   том дэвжээн дээр гарч хүч чадлаа сориод үз.  Та бүхэн дэлхийн томчуудтай зиндаа ижил харьцахад тустай  нэр төр, туршлага, хүч чадал, арга залийг Монголын төрөөс   сурсан байх ёстой. Үүрэн дотроо  эрхэлж   суухын оронд жигүүрээ дэлгэн нисэх цаг болж. Ингэж чадвал та бүхэнд нэр төр, залууст үлгэр дуурайл, Монголчууд  бидэнд  тус болно. 


3. Сая батлагдсан эдийн засгийн өршөөлийн хуулиар ил гарсан мөнгө юуг өгүүлсэнийг ойлгож  байгаа хэмээн найднам.  Ардаа, үр хүүхэддээ сайн мөр үлдээхийг хичээ. Үүний тулд өөр өөртөө  үнэн цагаанаараа амьдарч сурах дадал суулгахыг  хичээгээрэй. Зохицуулдаг, хулгайлдаг, найрдаг, хуйвалддаг цагийг дуусгая.  Монголоо авч үлдэх, Монголоо мандуулах   боломжыг бүү үгүй хийгээрэй. Гуйж байна.


Нэр нь хүртэл шүлэг шиг  залуус минь  нэг  нэг зүйлийг  дотороо бодоорой.


 
Хүндэтгэсэн:   Монгол улсын иргэн Д.Уламбаяр
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (182.160.0.159)
    Bugdeeree adilhan sh de bur helgui dulii yu ch hiideggui Knopf dardag UiH -n ihenh n malnuud,ta nariig ard tumen harj bna uls Tur ruu uheldeed bgaag ch oilgoj bga luivaraa uruu yahuu gej chitsagdaj bga shde
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.10.174)
    сэлэнгэчүүд баярцогтыгоо өмөөрнө шүү эд нарыг бодвол манай гишүүн сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалт болон хувь хүн иргэдийнхээ амьдралын төлөө бодит хөрөнгө оруулалт маш ихийг хийснийг сэлэнгэчүүд тоочно доо цагааннуурын унаган хүүхэд угаасаа манай гишүүнийг чадалтай боловсролтой хүнлэг болохоор айсан юмнууд багаараа ажиллаад дарж муухай болгох гээд чадахгүй байгаа биздээ баярцогт та нар шиг хүн биш
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    Санаа нь зөв байна.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    Санаана зөв байна бас бус хүмүүсийг нэмэх хэрэгтэй монгол алтын нойтойбаяр хятадын иргэн баярцогтоос өгсүүлээд явах хүн их байна
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.169)
    Моносын Эрдэнэчимэг
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (112.72.11.67)
    hooe nomtoibayar g yachiv
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.86)
    дээр нь эрдэнээ одонтуяа улаан баярцогт сбалаг энхбаяр энхсайхан
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.86)
    дээр нь эрдэнээ одонтуяа улаан баярцогт сбалаг энхбаяр энхсайхан
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    11 цаг 3 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    12 цаг 24 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    12 цаг 27 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    13 цаг 19 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    13 цаг 40 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    14 цаг 6 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    14 цаг 12 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    15 цаг 4 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    15 цаг 38 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    16 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    16 цаг 30 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    16 цаг 50 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    16 цаг 55 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    17 цаг 0 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    17 цаг 0 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    17 цаг 18 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    17 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    17 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    18 цаг 0 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 31 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК