Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан хоолны хордлого туссан байна. Эдгээр ажилтнууд үхрийн өвчүү хувааж идсэн ба 10 хүнд нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн аж. Харин биеийн байдал нь хүндэрсэн гурван ажилтан ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаа гэнэ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (5)