Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11.00 цагт: Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж "Mонгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монголын Оюутны Холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар цаг үеийн асуудлаар "Mонгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар "Mонгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохиогдох 9 дагалдах арга хэмжээний нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг Монголын Залуучуудын Холбоо хариуцаж зохион байгуулах бөгөөд энэ талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь "АСЕМ-ын Мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
12.30 цагт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15.00 цагт: Импортын улаан буудай, гурил, дотоодын гурлын үнийн өсөлтийн талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт фүүдс, Өег гурил ХХК-ийн удирдлагууд Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.