Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11.00 цагт: “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бгаа хурал тус Элчин сайдын яамны байранд (Төв шуудангаас “Цэцэг” төв рүү уруудах замд) болно.
11.00 цагт: Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн талаар сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХАХНХЯ-ны IX давхрын хурлын зааланд болно.
11.30 цагт: Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөх эмнэлэгийн санхүүжилтийн 1,9 тэр бум төгрөг ЭМСЯ-ны дансанд орсонтой холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно. Өнгөрсөн долоо хоногт гадаад харилцааны салбарт болсон үйл явдлын тойм мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.