
-Өнөөдөр болох үйл явдал-
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.
09:00 цагт: “Ухаалаг тоолуурын систем, сервер, программ хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв” сэдэвт хэлэлцүүлэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Дэлхийн банкнаас "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулах хэвлэлийн хурал Дэлхийн банкны хурлын өрөөнд болно.
11:00 цагт: АН-ын шинээр сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хуралдаан Төрийн ордонд болно.
14:00 цагт: ХБНГУ-ын эрдэмтэн, монгол судлаач Оливер Корфф “Манж хэлний хоёр толь бичгийн бүтцийн өөрчлөлтийн тухай” сэдвээр МУИС-ийн II байранд лекц уншина.
14:50 цагт: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй-2026” үзэсгэлэнгийн нээлт тус төвийн “Орд” арт галерейд болно.
Үзэсгэлэн:
-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна.

















































