10.00 цагт: "UB city" зочид буудал /19-ийн үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" Олон Улсын II зөвлөгөөн болно.
11.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аяныг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн "Castle" ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу "Мишээл" экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. "Мишээл" дэх төв нь төрийн 287 үйлчилгээг үзүүлэхээс гадна барилгын бүх төрлийн үйлчилгээ, орон сууцны бирж, барилгын материалыг нэг дор төвлөрүүлээд байна. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд оролцоно.
15.00 цагт: ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах Ухааны Академитай хамтран "Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлгийг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
18.00 цагт: Ганданлхавжама буюу "Богд ламын егүзэр" номыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Агваанцүлтэм бээр айлдана.