
УИХ-ын гишүүн Б.Жаргалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Би хувь гишүүний хүрээнд энэхүү хуулийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга танилцуулах үүрэггүй гэдгийг илэрхийлсний төлөө тэр хүн намайг гүтгэж доромжиллоо. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн нь үнэн. Гэхдээ А.Бямбажаргал гэдэг хүнээс дүн гуйж байгаагүй. Цаашид УИХ-ын гишүүдийг гүтгэж, доромжилсон асуудал гарах юм бол парламентын танхим дахь эрх чөлөөт дуу хоолой үгүй болно гэдэг болгоомжлол байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хамтаар энэхүү мэдэгдлийг хийж байна. А.Бямбажаргал гэдэг хүн ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэв.

























































