зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтад дэндүү их дарамт учруулж байна

2016-5-17
0
ЖИРГЭХ

Д.Цэрэндулам: Ц.Шаравдорж дарга Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтад дэндүү их дарамт учруулж байна

 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар “Нямдаваа байгаль” ХХК-ийн ОХУ-аас оруулж ирсэн үрийн буудайны хэрэг шуугиан дэгдээгээд байгаа билээ. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам “Өвчлөлтөй, хог шороотой, гуравдугаар зэргийн үрийн буудай тарьж болохгүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл дээрх компанийн оруулж ирсэн үр шууд Дархан-Уул аймгийн Хөтөлд бууж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа “Хоёрдугаар зэргийн үрийн буудай, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэсэн эсрэг дүгнэлт гаргасан аж. Ингээд хоёр байцаагчийн дүгнэлт зөрүүтэй гарсан ч Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар П.Болормаагийн дүгнэлтийг үндэслэн үрийн буудайг тариаланчдад санал болгоод байгаа юм. ХХААЯ-ны тогтоосон квотын дагуу “Нямдаваа байгаль” компани ОХУ-ын “ Алтайская жница”сортын дөрвөн мянган тонн үрийн буудайг импортоор оруулж ирсэн. Тэгвэл энэхүү компани нь Ц. Шаравдоржийн хүргэний компани гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаад буй. Ямартай ч болоод байгаа үйл явдлын талаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэрэндуламтай ярилцлаа. 

 


СТАНДАРТ ХАНГАСАН ҮРИЙН БУУДАЙ ОРУУЛЖ ИР ГЭЖ ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙХАД ҮРИЙН Ч БИШ, ТЭЖЭЭЛИЙН Ч БИШ, ХҮНСНИЙ Ч БИШ БУУДАЙ ОРУУЛЖ ИРСЭН “НЯМДАВАА БАЙГАЛЬ”-Д ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ



-ОХУ-аас орж ирсэн үр тарианы асуудал сүүлийн үед хэл ам дагуулах боллоо. Дархан-Уул аймгийн байцаагч Болормаа та хоёрын шинжилгээний дүн адилхан гарсан боловч дүгнэлт нь зөрүүтэй байгаа юм билээ. Асуудал юундаа байгаа талаар яриагаа эхлэх үү? 


-Би Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагчаар 13 жил ажиллаж байна. Сүүлийн үед МХЕГ-ын дарга бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай Сэлэнгэ аймгийн МХЕГ-ыг буруутгасан мэдээлэл, мэдэгдэл хийж байна. Харин бидний хувьд ерөнхий газрын даргын шийдвэрээр аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийх ёстой ч энэ удаа бодит үнэнийг тайлбарлахаас өөр аргагүйд хүрлээ. Өнөөдрийн болж байгаа процесс хэрээс хэтэрч, надад болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад дэндүү их дарамт учруулах боллоо. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын аав шиг минь байх, түшиг тулгуур болсон даргаас гаргаж байгаа ариншин биднийг тэсэхийн аргагүй байдалд хүргэлээ. Та бүхэн асуулаа шүү дээ, хоёр байцаагчийн дүгнэлт зөрүүтэй гараад байна гэлээ. Үүн дээр нэг л зүйлийг би баттай хэлж чадна. Яалт ч үгүй миний гаргасан дүгнэлт 100 хувь зөв. Монгол Улсын хууль тогтоомж, Хөдөө аж ахуйн салбарын тулгуур хууль, стандарт, сайдын журмыг баримтлан би дүгнэлтээ гаргасан. Энэ буудай үнэхээр тэнцээгүй. Дархан-Уул аймгийн байцаагч Болормаагийн дүгнэлт болон миний дүгнэлт зөрүүтэй гарах ёсгүй. Яагаад гэвэл лабораторийн дүн шинжилгээ адилхан гарсан. Хог ургамлын тооны хувьд харин ч манайх бага гарсан, 17.13 хувьтай гарсан. Харин Болормаа байцаагчийнх 20, 20, 30 гээд л стандартад тулгасан тоог гаргасан байдаг. Болормаа байцаагч над шиг стандартын шаардлага хангахгүй байна гээд үнэнээр нь дүгнэлтээ гаргачихсан бол ийм маргаан үүсэхгүй байлаа. Маргаан надаас болоогүй Болормаагаас эхлэлтэй гэдгийг шуудхан хэлье. 


-Энэхүү буудай тэнцэхгүй байх ямар шалтгаан байна вэ?


-Гуравхан шалтгаанаар тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Нэгдүгээрт, Монгол Улсын стандарт бий. MNS 0246:2010 гэсэн Монгол Улсын үрийн буудайн стандартад “Импортоор орж ирэх буудай нь дотоод буюу гадаад хорио цээртэй өвчин, хортонд бохирлогдсон байхыг хориглоно” гэсэн байдаг. “Нямдаваа байгаль” ХХК-ийн оруулж ирсэн үрийн буудай нь “хонгио хошуу буудай, татаар сагаг, чөдөр тарна” гэсэн гурван хогоор бохирлогдсон байсан. Хоёрдугаарт, Хөдөө аж ахуйн сайдын зургадугаар сарын 26-ны тушаалаар Дотоодын хорио цээртэй хог ургамлын нэрсийн жагсаалтад дээрх зүйлс орсон. Гуравдугаарт, Таримал ургамал, үр сортын тухай гэж манай тулгуур хуулийн “Импортоор орж ирэх үрийн буудай нь стандартын шаардлага хангасан байна” гэсэн заалтыг мөн зөрчсөн. Тиймээс би уг үрийн буудай нь стандартын шаардлага хангахгүй гэж бодитойгоор дүгнэлтээ гаргасан. 


-Үнэхээр гурван төрлийн хог ургамал илэрсэн бол хэцүү л юм байна. Та Монгол Улсын хууль журмуудыг баримталж дүгнэлт гаргаснаа ярьж байна. Харин Болормаа байцаагч дотоодын стандартыг дагах боломжгүй, Олон улсын стандартаа барьж ажиллана гэж ярьж байсан?


-Адилхан мэргэжлийн хяналтын байцаагч маань яагаад ОХУ, олон улсын стандартыг дагана гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тэгвэл энэ хүн ОХУ-ынхаа дүгнэлтийг гаргахгүй яасан юм бэ. Монгол Улс хууль дүрэмтэйн хувьд Монгол Улсынхаа л хууль журмыг баримтлах ёстой. Ерөөсөө Таримал ургамлын үр сортын хууль, хоёрдугаарт, үрийн улаан буудайн 0246:2010 стандарт, гуравдугаарт, Монгол Улсын Хүнс хөдөө, аж ахуйн сайдын тушаал. Энэ гурав дээр л үндэслэж дүгнэлтээ гаргах ёстой.


-Болормаа байцаагчийн хувьд энэхүү сортын үрийн буудайг ариутгаж, цэвэрлээд тариалж болно гээд байгаа?


-Би 2008 оноос 2014 он хүртэл импортын буудай хүлээж авсан. Нэг жилд 5-6 төрлийн сорт орж ирж байлаа. Энэ жилийнх шиг сортын холиотой, хогтой буудай байсангүй. Жигдрэлт байхгүй, ерөөсөө л өөр өөр сортыг энд тэндээс цуглуулж холиод шошго наачихсан л зүйл шүү дээ. Бид хуулиа дагаад ажиллавал энэ буудай тариалалтад гарах ёсгүй. Хойшоо буцаахаа больё, шатлалыг нь бууруулаад хүнсний буудайд шилжүүлье. Эсвэл үнийг нь бууруулъя. Болормаа байцаагчийн ярьж байгаа шиг ариутгаж цэвэрлээд ашиглаж болохгүй. Яагаад гэвэл ОХУ-аас стандартын шаардлага хангасан, нэгдүгээр шатлалын үр гээд ороод ирсэн байхад тариаланчид дахиж цэвэрлэхэд хэчнээн хоног хугацаа алдах вэ. Өнөөдөр 13 хувийн чийгтэй буудайг ахиад 25-аар цэвэрлэхэд хэчнээн бяцралт үүсч, хохиролд хүрэх вэ. Гурван төрлийн хог ургамалд зориулсан гурван төрлийн бодис цацахад хэдий хэр хэмжээний эдийн засгийн хохирол амсах вэ. Үнэтэй, чанартай үр гэж орж ирчихээд байхад дахиад цэвэрлэгээ хийнэ гэдэг утгагүй. Чанаргүй үрийг л цэвэрлэж, ариутгана биз дээ. Үр гэдэг тариаланчдын цохилох зүрх. Бүтээгдэхүүнийнх нь цохилох зүрх бол үр. Тиймээс яагаад үрийн асуудал дээр бодлогогүй хандаад байгаа юм бэ. Яагаад заавал чанар хангахгүй үрийг тариаланчдад өгөх гээд зүтгээд байгаа юм. Эцэстээ ургац алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Намайг тариаланчид гээд яриад байхаар тариаланчдын талд үйлчлээд байна гэх вий дээ. Үгүй шүү, тарианы цаана хүн амын талх байна. Би нэг талыг баримтлаагүй, хүнсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн хүний хувьд бодит үнэнийг л өгүүлж байгаа юм. Цэвэр сайхан үр тариатай талх идье л дээ.


-Тийм шүү. Энэ сорт Монгол Улсад нутагшаагүй цоо шинэ гэх юм. Ямар учиртай сорт вэ?


-Энэ сорт манай оронд нутагшаагүй. “Алтайская жница” сортыг Ц.Шаравдорж, Хөдөө аж ахуйн яам хоёр хоёулаа Алтайская 530-аас гарч ирсэн сорт гэж яриад байгаа. Үгүй ээ, Алтайская 530-аас гараагүй юм. “Комсомальская, Лицензия 286” гэсэн сортын дундаас гарч ирсэн сорт шүү дээ. Энэ сортыг “Алтайская 100” гэсэн сорттой бол харьцуулж үзсэн байдаг. Гэхдээ хэрвээ “Алтайская 530”-аас гаргасан юм бол яагаад түүний үрийн жингээс бага үрийн жинтэй байгаа юм бэ. Нутагшаагүй сортыг манай тариаланчид тариад ургахгүй бол яах вэ. Энэ асуудал яалт ч үгүй яригдах ёстой. Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын үр тарианы 55 хувь, төмс, хүнсний ногооны 44 хувийг эзэлдэг. Цаашлаад яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 324 аж ахуйн нэгж, 416 иргэн байна. Нийт 740 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт, дүгнэлт гаргадгийн хувьд худлаа дүгнэлт хийчихвэл тариаланчид, монголчууд л хохирно. Үр гэдэг бол стратегийн үндсэн түүхий эд, дахиад хэлэхэд Монгол Улсын талхны тухай асуудал шүү. Энэ бол зөвхөн Сэлэнгэ аймаг биш, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал юм.


-Үндэсний аюулгүй байдлын асуудал чухал шүү. Гэтэл Ц.Шаравдорж дарга таныг буруутгах гэж үзэж байна. Лац эвдэж дураараа дээж авсан гэж байсан?


-Энэ бол үнэхээр гүтгэлэг. Тэр вагоны хоёр, гурван мерт өндөр рүү авираад өөртэйгөө чацуу шахуу хайчаар хөндөөд зогсох уу, үгүй. Би хэн нэгнийг дарамталж дээж авна гэж мөн л байхгүй. Бүх үйл явдал анхнаасаа фото зургаар баталгаажаад явсан. Тэгж яривал бидний сорил дээж авах болсон нь Ц.Шаравдорж даргын өөрийнх нь даалгавар байсан. Энэ даалгаврын хүрээнд би газрын даргын удирдамжаа батлуулсан. Энэ даалгавар дээр "Импортоор орж ирэх үрийн буудай нь манай оронд нутагшсан, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж мэдээд тав дахь өдөр болгон төв рүү мэдэгдэж байх" гэсэн байсан. Ингээд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хөтөл салбарын эрхлэгч Анар-Эрдэнэ утасдаад “Байцаагч аа, ОХУ-аас буудай орж ирлээ. Та ирж дээж авах уу” гэсэн. Харин би удирдах газар руу мэдэгдсэн. Тэгтэл МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Энх-Амгалан “Урьдчилан сэргийлэх хяналтын удирдамж боловсруулаад яв” гэж үүрэгдсэн. Энэ дагуу би удирдамжаа хийсэн, батлуулсан. Намайг ирэхэд ОХУ-ын хаяг шошготой буудайг вагон вагоноор нь буулгаж байгаа байх гэтэл аль хэдийнэ хаяг шошгыг нь урчихсан байсан. Ингээд асгаж байгаа буудайнаас нь хамгийн түрүүнд би дээж авсан. Мөн хоёр ч вагон лацгүй байсан. Тэднээс нь ч би дээжээ авсан. Тариалан эрхлэлтийг дэмжих (ТЭД) сангийн нөхөд хоёр дахь вагоныхоо лацыг онгойлгохоор оролдож байсан. Тус сангийн Мөнгөншагай гээд лабораторийн эрхлэгчид “Та бүхэн лацыг хамаагүй онгойлгож болж байгаа юм уу. Гаалийн Мэргэжлийн хяналтын газрууд шалгалтаа хийсэн үү” гэхэд “Эхний дөрвөн вагонд Дарханд гаалийн бүрдүүлэлт хийгээд, дээжээ авчихсан. Үлдсэнийг биднийг онгойлгох эрхийг гааль өөрөө өгсөн” гэж хэлсэн. Тэнд би зөвхөн дээжээ л авсан, үүргээ л гүйцэтгэсэн. Дээжээ авчихаад байж байтал Дарханы байцаагч Болормаа хүрч ирээд юу гэсэн гээч?


-Юу гэсэн бэ?


-“Чи гаалийн хяналтын талбай дээрээс Монгол Улсад орж ирээгүй буудайнаас дээж авлаа” гэж зандарсан. Би гайхсан. Яагаад Монгол Улсад орж ирээгүй мөртлөө шуудайг нь огтлоод үрийн буудай хадгалах сав руу хийгээд байсан юм. Тэгэхээр тэр байцаагч бүрэн дүгнэлтээ гаргаагүй мөртлөө би энэ буудайг авна гээд аль хэдийнэ толгойдоо дүгнэлтээ хийчихсэн байсан байгаа биз дээ. Энэ буудай тэнцэх нь ойлгомжтой, авах нь ойлгомжтой гэж бодчихсон учраас буудай хадгалах сав руу хийж байсан нь тэр. Ингэхээр эрх үүргийнхээ хүрээнд би дээж авсан ч ерөөсөө лац эвдээгүй гэдгээ баттай хэлье. 


Хоёрдугаарт, дээжний тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй гэж намайг буруутгасан. Би таван вагоноос дээж аваад газар дээр нь хэн хэн байлцсан гэх мэтээр тэмдэглэл хөтөлж бичсэн. Энэ үеэр Болормаа байцаагч “Орж ирэх ёсгүй хүн оруулж, дээж авахуулсан байна. Дотоодын хяналт сүүлд нь байх ёстой. Манайх эхэлж дээжээ авах ёстой” гээд л баахан юм ярьсан. Гэтэл гаалийн байцаагч, ТЭД сангийн эрхлэгч нар "Танайх уг нь нэг байгууллага. Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн мэргэжлийн байгууллага хоёр нэг байгууллага шүү дээ, та хоёр зэрэгцэж зогсоод зэрэг дээжээ авчихаж болдоггүй юм уу” гэхэд Болормаа “Үгүй, болохгүй. Би дээрээсээ шийдвэртэй ирсэн” гээд л асуудал өрнүүлсэн. Ийм зүйл ярьж байсан хүн. Шуудайг нь ураад үрийн буудай хадгалах сав руу хийж байхад дэргэд гэрчээр байсан хүмүүс миний тэмдэглэл дээр гарын үсэг зурж өгөх үү, зураагүй. Ийм л юм болсон.


-Мөн таныг буудайны дээж сольсон гэж ярьж байсан. Энэ хэр бодитой зүйл вэ?


-Энэ бол дэндүү эмзэг асуулт байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний амнаас гарах үг биш. Өнөөдөр хэзээ ч мэргэжлийн хяналтын байцаагч дээж сольж болохгүй, надаас тийм ёс зүйгүй үйлдэл гарахгүй. Намайг лац сольсон, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй гэлээ, эцэст нь биднийг дээж солилоо гэж гүтгэлээ. Дэндүү харамсалтай. Түүний ард ямар ашиг хөндөгдөж байгааг мэдэхгүй ч мэргэжлийн байцаагчаа ингэж гүтгэж байгаа нь харамсалтай. За дээж солилоо гэж бодъё, тэгвэл Дархан-Уул аймгийн байцаагч бидний дүн шинжилгээ яагаад адилхан гарчихсан юм бэ. Ц.Шаравдорж хууль, шүүхийн мэргэжилтэй хүн. Бидний дүгнэлтэд дотоодын аудит оруулж болно шүү дээ. Тэгтэл тэгсэнгүй. 100 км-ийн наана, цаана байгаа байцаагчдаа арсалдуулж, Дарханы байцаагчаа өмөөрч, над руу дайрч байгаад гомдолтой байна. Энэ асуудал надаар дуусаасай, дахиж битгий ийм асуудал үүсгээсэй.


-Таныг Ц.Шаравдорж дарга үгнээс нь зөрж, үрийн буудайн дүгнэлтийг үнэнээр нь бичлээ гэж ажлаас тань халж байгаа гэж сонссон, энэ үнэн үү. Халагдах тушаал чинь гарчихсан уу?


-Намайг хална л гээд байгаа. Энэ чинь заналхийлэл шүү дээ. Эцсийн бүлэгт би Ц.Шаравдорж даргын үүрэг даалгавраар ажилласан. Ажлаа хийснийхээ төлөө бусдад зэмлүүлж, гүтгүүллээ. Өнөөдрийн байдлаар халах шийдвэр гаргаагүй байгаа. АТГ-т шалгуулж байна. 


-Ер нь бол таныг биш үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх муу үрийн буудай оруулж ирсэн компанийг буруутгах ёстой юм биш үү?


-Тийм. Сайдынхаа тушаалыг зөрчсөн үрийн буудай оруулж ирчихээд байхад яам над руу биш “Нямдаваа байгаль” руу чиглэж хариуцлага тооцох ёстой. Гэтэл яамныхаа төлөө ажиллаж байгаа над руу яагаад асуудал чиглээд байна вэ? Яам тендер зарлаад гурван компанид импортын эрх өгсөн. Ингэхдээ чи хогтой, хоггүй нь хамаагүй, хольж хутгаад ямар ч хамаагүй буудай оруулаад ир гэж хэлээгүй нь тодорхой. Итгэлцлийн үүднээс стандарт хангасан үрийн буудай оруулж ир гэж гэрээ хийсэн байхад үрийн ч биш, тэжээлийн ч биш, хүнсний ч биш буудай оруулж ирсэн “Нямдаваа байгаль”-д хариуцлага тооцох ёстой шүү дээ. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (112.72.12.16)
    Би л хэрвээ ЕС байсан бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа МХЕГ-ын даргыг шууд чөлөөлөөд хуулийн байгууллагаар шалгуулах блаа даанч өөрийн толгойгүй ЕС болохоор яалтай билээ.Улаан цагаан хүргэнийхээ эрх ашгийг хамгаалаад сууж байгаа даргыг улс даяараа мэдэж байдаг.Зовлонтой ч юмдаа хариуцлагатай хуулиа дээдлэдэг улс оронд бол эдгээр буруу үйл үйлдсэн бүр албан тушаалтан өдийд бүгд халагдаад хуулийн байгууллагын өмнө сууж байгаа.
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (203.194.118.62)
    Мэргэжлийн хяналт гэж байгаа юм уу. Мэдлэг чадвараар дутмаг юмнууд болох болохгүй дүгнэлт ухааны юм бичиж будилаан тариж байх юм. Тиймээс тариад үз. Дараа нь хариуцлагаа ярь. Оросд ургаж болсон юм манайд ургах байлгүй.
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • МАН-ЫН МАНГАР ШАР ЭНХТУВШИНД (103.212.119.253)
    МАНГАР ШАР ЭНХТУВШИНД ЗОРИУЛАВ!!! ШАРАВДОРЖИЙН ХУРГЭН ГЭЭД БАЙГАА ДЭЛЧИЙСЭН ШАР ШОУЧИН ГАР ЧИНЬ ЭНХТУВШИНГИЙН ХУУ БУЮУ НАМЗХ- ИЙН НУСГАЙ ШАР АВИЛГАЧДЫН НЭГ МЕНЕЕС МЕЕЕЕН!!!!!!! ТА НАР ШАРАВДОРЖИЙГ БАЙЦААХ ГЭЖ БАЙГАА БОЛ МАН- ЫН МНГАР ШАР ХУУХНИЙ ГАЖ ДОНТОН ОДОО ГУРАВДАХЬ АВГАЙТАЙГАА НОЦОЛДОЖ БАЙГАА ШАР ЭМЭЛСЭН ЭНХТУВШИН, ТУУНИЙ ХУУГ БАЙЦАА!!!!!! АТГ!!!!
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.41.45)
    Baliar uymaa .
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хог, шаар (150.129.141.157)
    Шаравдоржийг зайлуулаачээ, бууны нохой, хогийн шаар, завхай новш
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
    • иргэн
      чи өөрөө хараалын үгнээс өөр юм мэдэхгүй хог шаар юм даа.
      2016 оны 05 сарын 18
  • Монгол (104.8.1.196)
    Эх орноо гэсэн шударга ажилтныхаа шаардлагыг тусгаж ав даа Ноен Шаравдоржгуай.Оерийнхее ечvvхэн ашгийн телее Монголыг хорлож болохгvй шvv Хар лалар Шаравдоржоо.Бид Монголчууд жирийн шударга ажил хариуцсан албан хаагчдаа итгэж бна.Шунал ихэдвэл шулам болно шvv.Ингэж балайтаж байхаар Шаравдорж огцорвол таарна
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.85.85)
    Ehner ni MAXH-ii neriin umnuus Dornogovid devshikh gej bgaa ni unen shuu ichmeer yumaa ha ha ha ha
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.85.85)
    ene sharavdorj uvuu ezen Enkhayartaa ehner Erdenechuluundaa mungu olj uguh gej iim ajil hiij bgaadaaa ATG shalgah hergtei shuu Avgai ni banknii zeelee tuluugui geed l soningoor zarlagdaad baisan sharhaa nuhuh gej bgaadaa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.85.85)
    ene sharavdorj uvuu ezen Enkhayartaa ehner Erdenechuluundaa mungu olj uguh gej iim ajil hiij bgaadaaa ATG shalgah hergtei shuu Avgai ni banknii zeelee tuluugui geed l soningoor zarlagdaad baisan sharhaa nuhuh gej bgaadaa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (103.26.195.28)
    Хуульч гээд байгаа өвгөн хууль зөрчих ажил хийдэг болж дээ.жирийн амьдралаа залгуулж байгаа энэ байцаагч шиг олон хүмүүсийг хэлмэгдүүлсэн дээ.уг нь одоо буян хийдэг насан дээрээ нүгэл хийгээд байх юм. Буян хийх ухаан байдаггүй юм байх даа.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.126.170)
    Enkhbayariin daalgavraar ajillaj ngaa uvgun. Unuu aihtar avgai ni Dornogovid ner devshine MAXHii umnuus. Mungu hetegtei l baihgui yu daa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.41.71)
    uheh gej bga uvgunii biznes yumdaguu daa, buuhaasa umnu heden tug tsohih ni
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • өвөл өлсөнө шүү (183.177.109.38)
    төвийн бүх ТВ-үүдийг аваачаад үрийн бүх буудайг газар дээр нь харуулаачээ, орж ирж байгаа үрүүдээс дээж аваад хадгалаад намар аль үр нь сайн ургаж вэ тэгээд л болоо шүү дээ, худлаа ярьсныг нь намар Чингис хааны хууль ёсоор цаазалья, маргаад байх юм ер алга
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.180.220.37)
    яаж ч уншсан Цэрэндулам байцаагчийн зөв байна шүү дээ . Үндэсний аюулгүй байдал шүү.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (212.47.227.72)
    Журмаа зөрчиж томилсон үй түмэн ахлах байцаагч нарынхаа учрыг олооч ээ Ц.Шаравдорж даргаа. Улсын ахлах байцаагчид тавих шаардлагаа хар. Одоо томилчоод байгаа хүмүүсээ хар. Ийм эрс тэс ялгаатай юм байж болохгүй санагдах юм. Мөрдөхгүй л байсан юм бол батлах хэрэг байсан уу? Мөн хэлтсийн дарга нар гэж ямар ч хариуцлага хүлээдэггүй сул цалинтангууд. Улсын төсөв хүнд л байгаа юм бол юу ч хийдэггүй, хариуцлага хүлээдэггүй, сул цалинтангууд төсөвт дарамт болж улс орныг туйлдуулж суу хэрэг байна уу? Болж бүтэхгүй байгаа бүхнийг хурдан засаж залах хэрэгтэй. Бидэнд хурд асар их дутаж байна.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • enkhe (203.194.114.165)
    Oilgomjtoi l bna shdee. Sharavdorj iim sain ajiltnaa yahanav dee. Ichdeggui l yum bhdaa. za daa odoogiin ene huuren deeree shudarga tsarailaad bgaa garuud ichne gej yu bdgiig ch martsan daa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Тэтгэврийн хүн (203.91.117.8)
    Шинжилгээний хариу нь ижил мөртөө Болормаагийн дүгнэлт нь дээрээс авсан үүргийн дагуу бичигдсэн нь тодорхой байна. Болормаагааг нэг шөнө үтрэм дээр хонуулж 10 тн будааг биечлэн цэвэрлүүлж дүгнэлтийг нь дахин бичүүлвэл бодитой дүгнэлт бичнэ. 2рт Хөтөл тосгон Сэлэнгийн харъяалалд байдаг уу Дарханы харъяалалд байдаг уу.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.49.145)
    Tserendulam, chinbat, tsandeleg, eba 4 bol tariulanchdiin neriig barisan jinhene ulsiin mongiig iddeg luivarchid.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.49.145)
    Tserendulam gej baitsaagch olon jil ene tsandeleg, camertonii eba nariin muu uriin buudaig sain gej dugnelt gargan ted sand shahdag baisan. olon havar negentee gej say ene sain uriin buudaig muu gej gargan getsuurtiin chinbat tsandelegiinhee uriin buudiag argagui erhend homsdold oruulj unetei zaruulah gesen ayultai uildel ni barigdsan baina. ashgui unen gej baidag l yom baina. Ene shulamiin buh bulhai ni ilreh boltugai
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.118.140)
    ene baiguullagaa neg auataihan udirdaad hel am heruul temtselgui udirdaad uabcnih cnadbargui uasan cnadbargui udirdlaga be dee, iim baij uynd ni darga boloh gej zutgedeg bnaa, toriin baiguullagiin ajliig samuuruulj ogoh um aa, snudarga ajillaj baigaa baitsaagcndaa ingej daramtlaad baibal uy boloh be dee,
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (162.247.72.200)
    Хүний хамгийн адаг нь буюу хүн хог царайлсан нөхөд мэргэжлийн хяналтын байгууллага гэх чөтгөрийн тойрогт тушаал дэвшиж төрийн ажил унагаж байдаг.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (162.247.72.200)
    Хүний хамгийн адаг нь буюу хүн хог царайлсан нөхөд мэргэжлийн хяналтын байгууллага гэх чөтгөрийн тойрогт тушаал дэвшиж төрийн ажил унагаж байдаг.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • иргэн (162.247.72.200)
    Хяналт шалгалтын үйл ажиллагаанд дарга нар яаж хутгалдаж нөлөөлөл үзүүлдэг нь эндээс харагдаж байгаа юм. Болормааг үндэсний аюулгүй байдалд илтэд аюул учруулах, нөлөөлөх үйлдэл хийсэн утгаар нь эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. Ийм хулгайч, худалч хүмүүс мэргэжлийн хяналтын байгууллагад дэвшиж гийх нь их. Замын-Үүд боомтод авлигаар асуудлыг шийдэж, Монгол хүний эрүүл аж төрөх эрхэд бүдүүлгээр халдаж удаа дараа чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлж байсан эхнэр, нөхөр 2 мэргэжлийн хяналтын газарт ирээд хууль бус явдалаа үргэлжлүүлж байгаад гардуулж аргагүйн эрхэнд ажлаа өгсөн. Ийм төрийн хулгайч нарыг толгойг илээд баймааргүй байна. Цаана нь хүний эрүүл мэнд хохирсоор.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • би (202.21.117.6)
    Өчигдөр цагийн хүрдээр нэр ус компаныхаа нэрээр Ганзориг гээд газар тариалангийн захирал энэ Нямбайгалдаваа компаны оруулж ирсэн будаанаас анх ирэхэд нь атга будаа аваад газар суулгасан чинь 14 хоногийн дотор маш сайн соёлсон сайн үр байна гээд гарч байсан шүү дээ чамд хахууль өгөөгүй болохоор чи ийм дүгнэлт гаргаж байгаа юм уу Сэлэнгийн МХГ-нхан хахууль авсаар байгаад бүр үнэн дүгнэлт гаргаж чадахаа больсон юмуу хаашаа юм
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • иргэн (37.130.227.133)
    Мэргэжлийн хяналтын байгууллага нам дагасан долдой нараасаа салах хэрэгтэй. Чин үнэндээ аль ч газар ажил явахаа байсан. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг учиргүй олон дарга нар хийх ажил нь олдохгүй алба, хэлтэс, газар гээд л бүгд дотроо л хэрэлдэж сууж, нэг нэгнээ матаж суудаг ажилтай болсон. Доороо ганц жолооч удирддаг захиргаа удирдлагын хэлтэс гэх нэгж хилийн албадаар бий болсон. Төрийн алба нам дагасан боловсролгүй, дээр нь архичидыг тэжээдэг газар биш байлтай. Энэ бол төр яаж дампуурсаны илрэл.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
    • Зочин
      ter zahirgaa udirdlagiin heltsiin tuhaid vnen shvv. Barag l gants hvn udirddag darga bdgiin sh dee
      2016 оны 05 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 5 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 56 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК