09.30 цагт: Туушин зочид буудалд Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Европын холбооноос БНХАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ронан Пэшиор болон гадаад дотоодын 20 гаруй төлөөлөгчид оролцоно.
10.00 цагт: Соёлын сургуульд Олон улсын Цуурын наадмын нээлтийн арга хэмжээ болно.
11.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: АСЕМ-ын мэдээллийн төвд АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт: Корпорэйт конвеншин төвд МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг зургаадугаар сарын 4-нд д болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
17.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 23 орны 250 орчим тамирчид оролцож байна.