2016.6.3, Баасан гараг / Билгийн тооллын: 28
Зуны эхэн харагчин могой сар
Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Аргын тооллын: 2016.6.3, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.56-21.45
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.