09:00 цагт: ЭМСЯ дээр Эх хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудлаар уулзалт зохион байгуулна.
09.00 цагт: Авто тээврийн үндэсний төвд "Унадаг дугуй ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗТЯ, ЭМСЯ, НАЗГ, БОНХАЖЯ, Монголын авто замчин залуучуудын холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн оролцоно.
09:30 цагаас 17:00 цагийн хооронд АҮЯ-ны хурлын танхимд Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, БОЛОМЖ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт: Жуковын талбайд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг зохион байгуулна.
15:00 цагт: Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай" сэдвээр мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (1)