Үүргээ биелүүлээгүй арьс, ширний үйлдвэрүүдийг хаана

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар арьс шир боловсруулах үйлдвэрийн болон “Харгиа ” урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ уулзалтаар арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа технологийн хаягдал, усыг стандартын шаардлагаар цэвэршүүлэх, үйлдвэрийн устай хаягдаж буй хатуу хог хаягдлыг центербукийн аргаар ялгаж, усыг эргэлтийн системээр дахин ашигла мөн үйлдвэрийн технологид хэрэглэж буй химийн бодисоос татгалзаж орлуулах бусад бодисыг сонгох зэрэг байгаль орчинд хоргүй ногоон технологид шилжүүлэх талаар хамтран ажиллаж гэрээ байгуулахаар болов. Үүнийг хэрэгжүүлэхэд нь үйлдвэрүүдэд дэмжлэг болох үүднээс зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, урт хугацааны бага хүүтэй зээл олгох боломж нээгддэг байх зэрэг эрхзүйн зарим зохицуулалт , журам зааврыг батлан гаргах юм байна. Хэрэв үйлдвэрлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ирэх 11 дүгээр сараас үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn