Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Coken beat” наадмын шилдэг найман хамтлаг тодорчээ.

Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Coken beat” наадмын шилдэг найман хамтлаг тодорчээ. Одоогоор шилдэгүүдэд “Clown scream”, “Rec On”, “UFO”, “Rulers”, “Power band”, “The fix”, “Blind hold”, “Солонго” гэсэн хамтлагууд ороод байна. Тун удахгүй шилдэг 4 хамтлаг тодрох бөгөөд өөрсдийн дуутай “COKE’N BEAT Best 2012” цомгоо гаргаж 7-р сарын 13-нд “River Beach” амралтын газрын задгай талбайд тоглолтоо хийх юм. Энэ жилийн хувьд урьд жилээс чансаатай сайн хамтлагууд оролцож байнгаа тухай зохион байгуулагчид онцолж байна. “Coke`n beat 2012” наадмыг “М-СИ-ЭС Кока Кола” компани, “Ямаха” брэнд, Боловсрол суваг телевиз ивээн тэтгэж байгаа юм. Наадмын гранпри авсан хамтлаг “Asian beat” олон улсын наадамд оролцож, иж бүрэн хөгжимтэй болох аж.
Ц.Болор