Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдээ байртай, компаниа орлоготой, улсаа замтай болгосон бонд

2016-6-13
0
ЖИРГЭХ

Хөгжингүй улсын түүхийг сөхөхөөр бор зүрхээрээ аяндаа өөдөлсөн жишээ хаана ч байдаггүй. Ихэнх нь гаднаас бага хүүтэй хямд эх үүсвэртэй санхүүжилт татаж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлсэн байдаг. Замтай, эрчим хүчтэй газар үйлдвэрүүд баригдаж ашигтай ажилладаг, үйлдвэрүүдтэй улс орны иргэд ажилгүй гэхийн зовлонгүй  дажгүй аж төрдөг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Иргэн бүрээ баяжуулъя гэж хоосон ярихын оронд эхлээд дэд бүтцээ барь, үйлдвэрүүдээ хөгжүүл гэсэн л санаа. Бондын мөнгөөр зам бариад ашиггүй гэсэн шүүмжлэл өрнөж эхлэх үед одоо “Голомт” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа  эдийн засагч Ө.Ганзориг  “Өмнөд Солонгос улс яагаад хөгжсөн юм бэ гэж солонгосчуудаас асуувал ихэнх нь, манай тухайн үеийн ерөнхийлөгч гарч ирмэгцээ хурдны зам барьсан юм хэмээн хариулна. Хурдны зам дагаж тухайн улсад асар их бүтээн байгуулалт, бизнесийн хөгжин цэцэглэлт, хөрөнгө оруулалт орж ирсэн” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. 

Өнгөрсөн жилүүдэд бид дэлхийн улсуудын нэгэнт туулаад хөгжөөд ирсэн тэр замаар явж үзлээ. Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлээс хямд хүүтэй, урт хугацааны 1.5 тэрбум ам.доллар босгож зам, дулааны цахилгаан станцын өргөтгөл, экспортыг орлох үйлдвэрүүдийн бизнес төслүүдийг санхүүжүүлсэн юм.

 

Жуулчдыг татсан хөдөөний зам

 

Хөвсгөл рүү шороон замаар манаргадаг байсан үед гадны нэг жуулчин эмэгтэй далай үзэхээр явж л дээ. Гэвч зорьсон газартаа хүрэлгүй нисдэг тэрэг дуудуулж Улаанбаатар руу эргэснийг Хөвсгөлийнхөн  ам дамжин ярьдаг юм билээ. Энхэл донхол замд сэгсчүүлж туйлдсандаа  бүр уйлаад буцсан гэдэг. Ийм сэтгэгдэлтэй буцсан жуулчин дахиад Монгол руу зүглэхгүй  нь тодорхой. Бид  ч ялгаагүй, шороон замтай үед Хөвсгөл рүү сайн машинтай биш бол гарахгүй гэцгээдэг байсан нь ердөө хэдхэн жилийн өмнөх явдал. Бондын хөрөнгө оруулалтаар зургаан аймгийг нийслэлтэй холбосны нэг нь Хөвсгөл аймаг. Ноднин гэхэд л Хөвсгөлд өдөртөө 8000 машин очсон гэх статистик бий. Гадаадын жуулчдын тоо ч өссөн гэж аяллын компаниуд ярьж байсан. Энэ бол бондын хөрөнгө оруулалт эдийн засагт мөнгө болж ороод эхэлсний наад захын жишээ. Хөвсгөлийн бизнес эрхлэгчдэд ч боломж нээгдчихсэн. Наад зах нь л  даршилсан загасны үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүнээ Улаанбаатарчуудад зараад байхад дажгүй ашиг хийчихнэ. Хөвсгөлд ховор ургамал төрөл бүрээрээ ургадаг. Эмийн ургамлын үйлдвэр нээгээд хот руу нийлүүлээд байх гарц бий.

 

Аймаг бүр өөрийн гэсэн брэндтэй. Өмнөговьчууд ингэний хоормогоо, Архангайчууд сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээгээ нийслэл гэж том зах зээлд нийлүүлээд байх боломж аль хэдийнэ нээгдсэн. Бондын мөнгөөр барьсан замаар сүнгэнүүлээд байхад л дажгүй ашиг, орлоготой амьдраад байна. Улаанбаатарчууд орос цөцгий, хятад иогурт, голланд бяслаганд өгдөг мөнгөө хөдөөгийнхөө үйлдвэрлэгчдэд  өгөөд эхэлбэл гадагшаа урсдаг доллар дотооддоо үлдэнэ гэж ирээд яривал эдийн засгийн ашиг, өгөөж нь их. Хөдөөний жижиг, дунд үйлдвэрлэгчид мөнгө олох хэрээр шинэ технологи нэвтрүүлж, үйлдвэрээ томруулж таарна. Тэгэхээр  Хөвсгөлийн загас, Өмнөговийн ингэний хоормогонд  Хятадын зах зээлд гарч, доллар олох боломж байгаа гэсэн үг.

 

Бондын хөрөнгө оруулалтаар нийслэлийн замд ч багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Богд уулын хормойгоор барьсан зам гэхэд л төв замын түгжрэлийг эрс бууруулсан гэж замын цагдаагийнхан ярьдаг. “Гудамж” төслийн хүрээнд Өргөөгийн, Саппорогийн гээд 28 уулзвар шинээр тавигдсанд жолооч нар ам сайтай явдаг. Зөвхөн уулзварууд барьснаар жилд 20 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэсэн тооцоо дуулддаг. Түгжрэлд шатаад барагддаг бензин, үрэгдээд дуусдаг цаг хугацааны хэмнэлтийг мөнгө дүнд шилжүүлээд гаргасан багцаа тоо л доо. Бондын мөнгөөр барьсан зам иргэдэд хэмнэлт болж ирж байгааг хэн ч үгүйсгэхгүй.

 

Гуанжоугаас авах гутлыг цөөлсөн “Best shoes”

 

Бондын мөнгөний нэг хэсгээр  үндэсний үйлдвэрлэгч компаниудын бизнес төслийг санхүүжүүлсэн. Арилжааны банкнаас бондын санхүүжилттэйгээр бага хүүтэй зээл авсан газрын нэг нь “Best shoes” гутлын үйлдвэр. Хоёр тэрбумын зээл авсан энэ үйлдвэр жилд 200 мянган хос гутал үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангах чадалтай. Монголчууд гутлынхаа нийт хэрэгцээний 90 орчим хувийг урд хөршөөс худалдаж авдаг. Гуанжоугаас  оруулж ирдэг гутал гэхэд л жилд нэг, хоёр сая гэж дуулддаг. Тэгэхээр “Best shoes” Гуанжоугаас авах гутлыг  ямартай ч цөөлж чадсан. Цаашдаа бондынх шиг хямд хүүтэй зээл олдвол гутлынхаа хэрэгцээний нэлээдийг нь дотооддоо үйлдвэрлэчих боломж бий. Дарханд “Монгол лааз” гэж үйлдвэр бий. Жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш үйлдвэрлэдэг компаниуд өмнө нь гадаадаас авдаг байсан лаазаа Дарханаас худалдаад авах боломж нээгдээд байна. Ирэх хавраас ажил нь жигдрэх энэ үйлдвэр 200-500 граммын багтаамжтай лааз үйлдвэрлэнэ. Нэг сонин тоо бий. Манай улс жилд зөвхөн консервны лааз оруулж ирэхдээ зургаан сая ам.доллар зарцуулдаг. Төгрөгт шилжүүлбэл бараг 12 тэрбум. Нэг дажгүй цэцэрлэгийг тэрбумаар барина гэж тооцвол 12 цэцэрлэг өлхөн барьчих мөнгийн зүгээр л консервны лаазанд урсгадаг болж таарах нь. Бондын мөнгө гадагшаа гарах долларын урсгалыг хаасан ийм төслүүдэд л очсон. Жишээ дурдаад байвал барагдахгүй учраас ингэсгээд орхиё.

 

Бондын мөнгөний багагүй хэсэг нь дотоодын барилгын материалын үйлдвэрүүдэд очсон. Томоос нь дурдвал цементийн хоёр ч төсөл байна. Барилгынхан өмнө нь хамаг мөнгөө урд хөршөөс цемент авахад зардаг байсан бол одоо цементийнхээ хэрэглээг 100 хувь дотоодоосоо авах боломж бүрдчихсэн. Цонх, хуванцар хоолой гээд гаднаас доллараар авдаг өчнөөн бүтээгдэхүүнийг монголчууд хийгээд эхэлчихлээ. Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр барилгын өртөг буурч таарна, тэр хэрээр орон сууцны үнэ унах нь зах зээлийн хууль. Бондын санхүүжилт барилгын үнийг дор хаяж арав гаруй хувиар буулгасан гэх статистик цаанаа ийм учиртай. Тэгэхээр ямартай  “өр” гэж шүүмжлээд байдаг бондын мөнгө  иргэдийг байртай, компаниудыг орлоготой, улс орныг  замтай болгоод амжиж.

 

Ц.ТҮВШИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочтд (202.179.8.10)
    баярс констракшин компаний хятад захирал хүүхдийн ясли цэцэрлэгийн байшинг цахилгаан сүлжээнийхний мөнгөөр барьчихаад мөнгө нэхээд, байранд орох хүмүүсийн байрны ордерийг банкны барьцаанд өөрөө дур мэдэн тавиад бас байрны нэг давхарыг үнэгүй авах гээд ямар аймшигтай луйварчин бэ? цахилгаан сүлжээнийхэн нэг давхараа бас ясли цэцэрлэгээ өөрсдөө авна АТГ-аар энэ хятадыг шалгуулах хэрэгтэй дандаа авилгаар явдаг гэнэ төр засаг луйвардуулах уу?
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • зляид (202.179.8.10)
    баярс констракшин компаний хятад захирал хүүхдийн ясли цэцэрлэгийн байшинг цахилгаан сүлжээнийхний мөнгөөр барьчихаад мөнгө нэхээд, байранд орох хүмүүсийн байрны ордерийг банкны барьцаанд өөрөө дур мэдэн тавиад бас байрны нэг давхарыг үнэгүй авах гээд ямар аймшигтай луйварчин бэ? цахилгаан сүлжээнийхэн нэг давхараа бас ясли цэцэрлэгээ өөрсдөө авна АТГ-аар энэ хятадыг шалгуулах хэрэгтэй дандаа авилгаар явдаг гэнэ төр засаг луйвардуулах уу?
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Тулгаа (202.70.46.233)
    Коментчидэд хэлэхэд байнаа, Хятад аль 2008 оноос эхлээд Америк Европын хорионд орчихсон. Биднээс авах уул уурхайн түүхий эдийг хэрэглэх нь багассаар өнөөг хүрсэн юм. Тэгэхээр ийм байдалд концессээр юм хийлгэж Монголд хэрэгтэй зүйлс хийсэн нь та бидэнд хэрэг болж байна. Би одоо прус машинаар Дорнод ороод буцаж байна! 80 000 ирж очиж байна. Өмнө нь 380 000 аар ланд 80 явдаг байлаа гэх мэт..
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.118)
    Heden kompani dampuursaniig bas toolh heregtei mungutei bolsonguud ni uursdiinh ni ugshiltai kompaniud baigaa
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.118.130)
    Хэдийг нь оорсдоо гударсан юм бол. ... Бидэнд идэх талх хэрэгтэй. Асфальт идэх ук
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
    • Тулга
      Гүэ одоо чамшиг залхуу малд бэлэн мөнгө өгөөд талхаа авч ид гэх байсан юмуу. Залхуурж хэвтхээр Асфальт бариж байгаа компанид ажилд ороод цалингаараа талхаа ав за. Үгүй бол чацга царайлаад өлөнтөөд тэнгэрээс мөнгө унахыг хэвт дээ
      2016 оны 06 сарын 13
  • МАНгаруудад (202.55.191.76)
    Одоо дотоододоо хийдэг бүтээгдхүүний гаднаас авбал өндөр татвар төлдөг журмыг нь гаргаж тэр татварын хэмжээгээр дотоодынхон чанартай хямд үнээр хэрэглэгчдээ нийлүүлдэг болгох журам гарга. Үнэхээр ч халамж болгож тараагаагүй маш их бүтээн байгуулалт хийж олон ч хүн ажилтай болсон. Сайжирч чадахгүй бол чиний арчаагүй нь тэнэгээ. Тэнэгүүдэд мөнгө өгөөд ч сайжирахгүй МАН-ын арчаагүй тэжээвэр энд сараачихаж
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.38.182)
    Иш чааваас. Тэгээд сайжирсан юм юу байна даа. Хөлсний сараачигч минь
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    20 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 27 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 49 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    3 цаг 11 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 41 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 49 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 59 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    4 цаг 3 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 58 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 25 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 33 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 56 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    6 цаг 0 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    6 цаг 13 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 18 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 37 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 37 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 40 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 7 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК