“Асуулт фото аялал-2012” зургийн уралдаан болно

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг, Proline studio, asuult.net сайт хамртан ирэх сарын 8-нд “Асуулт тур-2012” фото аялал болно. Найм дахь удаагаа зохион байгуулах тус аялалд гэрэл зураг сонирходог хэн бүхэн оролцох боломжтой. Гэрэл зураг сонирхогчид бүтэн өдрийн турш нийслэл хотоороо аялж, их хотын нэг өдрийн амьдралыг хальсанд буулгах юм. Тэднийг өндөр шагналтай гэрэл зургийн уралдаан, сургалт болон спортын тэмцээн, урлагийн тоглолт, галын наадам зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж буй. “Асуулт фото аялал-2012”-д энэ удаа гэрэл зураг сонирхогч 300 гаруй хүн оролцуулахаар төлөвлөж буй бөгөөд “Proline” студийн байранд бүртгэж байгаа аж. Түүнчлэн аялалд оролцогчид насанд хүрсэн байх шаардлагтай бөгөөд 16-гаас доош насныхан эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг эсвэл арсан хамгаалагчтайгаа оролцох боломжтой аж.
Д.Ундрах 24tsag.mn