Хэнтий аймгаас олдсон хирснийх байж магадгүй гэх ясыг тогтоох судалгааны ажил үргэлжилж байна.

Хэнтий аймгаас олдсон хирснийх байж магадгүй гэх ясыг тогтоох судалгааны ажил үргэлжилж байна. БСШУЯ болон ШУА-ийн Палентологийн хүрээлэнгийн таван мэргэжилтэн энэ сарын 15-нд тус аймгийг зорьж, газар дээр нь судалгаа хийсэн юм. Барилгын ажил хийж байсан газарт хирснийх байж магадгүй хэсэг яс олдсон нь бүхлээрээ хирс гэдэг амьтных гэж батлахад хангалтгүй байгаа гэнэ. Одоогоор барилгын ажил эхэлсэн бөгөөд тус газарт нь олдсон ясыг үлдээж, мэргэжилтнүүд хэсэг ясыг үргэлжлүүлэн судлахаар нийслэл рүү авчирчээ. Сонирхуулахад, түүхийн үнэт олдвор болох уг ясыг Хэнтий аймгийн ардийн дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын шинэ барилгыг барьж байсан ажилчид энэ сарын 17-ний орой олсон юм. Ингэхдээ барилгачид дөрвөн метрийн гүнээс эхний ээлжид гараар гарган авч, музейн ажилчдад үзүүлэхэд хирсний яс хэмээн таамаглан барилгын ажлыг хэсэгчлэн зогсоосон байсан юм.
Ц.Болор