11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.
11:00 цагт: Төрийн ордны A зааланд Монгол Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно.
11:00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал УДБЭТеатрын байранд болно.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.
12:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ