Зуны адаг хөхөгчин хонин сар
Таван шар мэнгэтэй харагчин могой өдөр
Аргын тооллын: 2016.7.10, Ням гараг
Наран ургах шингэх: 06.04-21.51
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн.
Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.