Зуны адаг хөхөгчин хонин сар
Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр
Аргын тооллын: 2016.7.11, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.05-21.50
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.