Улаанбаатарт тур зуурын бороо орно. Өдөртөө 25, шөнөдөө 12 хэмийн дулаан байна. Мөн 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.