09:10 цагт: “Шангри Ла” зочид буудалд Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн Бизнес форум болно. Тус арга хэмжээнд БНСУ-ын 187 бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгчид оролцоно.
09:10 цагт: Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно.
11:00 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Шангри Ла” зочид буудалд болж буй Монгол-Солонгосын ахуйн нэгжүүдийн Бизнес форумд оролцоно.
13:30 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Чингис хаан” ОУ-ын нисэх буудлаас онцгой үүргийн онгоцоор мордоно.
12:00 цагт Нийслэлийн түргэн тусламжийн төв баяр наадам болон АСЕМ-ийн зохион байгуулалтанд оролцсон талаарх мэдээллийг Нийслэлийн түргэн тусламжийн төв байранд өгнө.
14:00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.