Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үхрийнхэн яарч сандрах тэвчээргүй байдлаас зайлсхий

2016-7-18
0
ЖИРГЭХ

Хонь - (3/21-4/19)



Ирээдүйн төлөвлөгөө гаргахад тохирох үе. Гэр орон, гэр бүлийн холбогдолтой бүх үйл ажиллагаанд өөрчлөн шинэчлэлт хий. Мэлхийн ордод гэр бүлийн тань нарны хэсэгт тэргэл cap байгаа нь дотно харьцааны болон эмзэг асуудлыг шийдэхэд тустай. Хайртай хүмүүстээ өгч чадах зүйлсийн талаар бодож үз. Учир нь өнөөдөр хайр сэтгэл, ойр дотно харьцааны хувьд төгс өдөр.

Үхэр - (4/20-5/20)



Өнөөдрийн чиг хандлага нь тайван бус байж биеэ барихад маш хэцүү байна. Хэрвээ нөхцөл байдал чамд айдас бий болговол энэ нь хэрэгтэй зүйл үү үгүй юу гэдгийг шийдээрэй. Өчүүхэн зүйл ч гэсэн таагүй байдлыг бий болгоно. Зарим хэрүүл маргаан маш хурданаар дэгдэж, тэсрэх үзэгдэл болно. Зам дээр эрсдэл гаргахаас зайлсхий. Яарч сандрах тэвчээргүй байдлаас зайлсхий. Яг одоо чи эрсдэлтэй цаг байна. Хүлээцтэй байх нь хэцүү ч бие даасан байдлыг өөрийн амьдралдаа багтаа.  

Ихэр - (5/21-6/21)



Од эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлж, мэдрэхүй сэргэх болно. Ирэх сард бизнес санхүүгийн тогтвортой байдал маш их хэрэгтэйг ойлгох бөгөөд боломжоо алдахгүйг хичээ. Бодит орлогоо сайтар тооцсоноор мөнгө төгрөгөө зөв зохицуулж чадна. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Энэ боломжийг ашиглан өөрсдийн талаар илүү ихийг мэдэхийг хичээ.

Мэлхий - (6/22-7/22)



Энэ өдөр болгоомжтой байж сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь ахиц дэвшилд хүрэхэд саад болно. Та өнөөдөр нэлээд дарамттай хэн нэгэн таны уурыг хүргэж болзошгүй. Ийм тохиолдолд уураа барих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй болно. Хүн болгонтой үзэл бодлоо солилцохоос зайлсхий. Ялангуяа хүмүүс таны одоогийн үзэл бодол санаануудыг хүлээн авахгүй байгаа тохиолдолд шүү дээ.

Арслан - (7/23-8/22)



Одоо өмнөө байгаа асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Эмчилгээ эхлэхэд тохиромжтой үе. Хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа сэтгэл хангалуун бай. Ажил хайж байгаа арслангуудын хувьд бусдад туслахыг нэн эрхэм зорилгоо болгох тул орон нутгийн байгууллагад ажил хайж эхэлнэ. Харин та эмнэлэгт байгаа дотны хүнээ эргэх бол цэцэг бэлэглэн, сэтгэлийг нь өргөөрэй.  

Охин - (8/23-9/22)



Аливаа зүйлд маш хянуур болгоомжтой байхыг зөвлөж байна. Ялангуяа ажил төрөлдөө анхаарал болгоомжтой бай. Бухимдалдтай байдлаас болж хэн нэгэнтэй найз нөхдийн харилцаагаа тасалж магадгүйг анхаар. Та удахгүй олон найз нөхөдтэй болох болно. Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Өнөөдөр шийдвэр гаргалгүй нөхцөл байдлыг дүгнэж өнгөрүүлэх нь хамгийн зөв зам. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.

Жинлүүр - (9/23-10/22)



Шинэ төсөл төлөвлөгөөнд хөрөнгө оруулах санаа таны ирээдүйд хэрэгтэй хамгийн сайн шийдвэр байх болно. Худалдааны салбарт ажиллавал амжилт олно. Урт хугацаагаар ажиллах нь таныг бага зэрэг ядраах боловч орлогыг чинь нэмэгдүүлнэ. Хамгийн ер бусын, нандин хүслээ биелүүлж чадах цаг ирлээ. Орлогын шинэ эх үүсвэр олох шинэ санаа төрнө. Мөргөлдөөн, атаархлаас болгоомжил. Таны эрч хүч нэмэгдэнэ.

Хилэнц - (10/23-11/21)



Гэр бүлийг илэрхийлдэг нарны 4-р гэр болох Хумхын ордод өнөөдөр Шинэ cap байрлах тул таныг хайрттай тань учруулах юм. Гэхдээ ажлын шинэ долоо хоног эхэлж байгаа учраас бизнесээ ч эхлүүлэхэд тустай. Гэрээ хэлэлцээр ямар ч саадгүй бүтнэ. Түншийнхээ стратеги, ойлголтыг хуваалц. Хилэнцүүд өнөөдрийн үйл ажиллагааг удирдах тул хүсэл зорилготой, шийдэмгий байх хэрэгтэй.  

Нум - (11/22-12/21)



Сэтгэл санаа тогтворгүй, элдэв зүйлд толгойгоо гашилгасан бараан өдрүүдийн нэг. Энэ өдөр хувийн амьдралд багагүй түгшүүртэй, сэтгэл зовоосон зүйл болох хандлагатай. Түншийн харилцаа мухардалд орох төлөвтэй. Сексийн харилцаанд урам хугарч мэднэ. Таагүй байдал арилах найдвар ойрын хугацаанд алга. Та байдал энэ чигээр үргэлжлэх юм шиг санаж сэтгэлээр унах хэрэггүй. Тиймээс өөдрөг сайхан зүйлийн талаар бод.

Матар - (12/22-1/19)



Гараг эрхсийн хандлагаар шийдэгдээгүй хэцүү байдал сэтгэл түгшээж, таныг дээд зэргээр стресст оруулна. Тайван бай. Нөхцөл байдал дийлдэшгүй болж ирвэл зогс, амар, түр ч гэсэн амьсгаа авахыг хичээ. Хамт олон болон удирдлагуудтайгаа сөргөөцөлдөхөөс болгоомжил. Уур бухимдлаа барь. Гэр бүлийнхээ гишүүдийн хоорондын харилцааг эрүүл байлга. Ямар нэгэн юманд өртөж болзошгүй үе. Халуун болон хурц үзүүртэй зүйлсээс болгоомжил. Хэдий тэвчээртэй ч уураа барь, бусдыг бүү гомдоо, өөрийн үйлдлийг хяна.  

Бумба - (1/20-2/18)



Түншүүдтэйгээ сайхан харилцаатай байж, болзошгүй асуудлаас сэргийлэхийг хичээ. Багаар ажилла, дундыг баримтал. Гал халуун хайр дурлалтайгаа учирсан Хумхууд ажилдаа хойрго болох хандлагатай. Хайр дурлал болон ажил мэргэжлээ хослуулан авч явбал бүх зүйл сайхан болно. Шинэ ажилд орох бол гадаад үзэмждээ анхаар, яагаад гэвэл анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Анхны алхмаа сайн хийж чадвал дараагийнх ч сайн байна.  

Загас - (2/19-3/20)



Оюун санааны баттерейгаа дахин цэнэглэх, урам зоригоо сэргээх арга замыг олох хэрэгтэй. Залбирал бясалгал нь танд өдөр бүр дарамттай санагддаг стресттэй амьдралыг тэнцвэржуүлэхэд тусалж чадна. Зарим нэг Загаснуудын хувьд мөргөл үнэхээр зохино. Хэрэв шинэ газар нүүж ирж байгаа бол эд зүйлээ оруулахаас өмнө шашины зан үйл хийхэд гэмгүй. Өнөөдөр таны биеийн нэг хэсэг эмзэглэх бөгөөд үүний гол шалтгаан нь дасаагүй газар ирсэнтэй холбоотой байж болох.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдочид Тунисын Гранприг өнжинө
Танилц: 2018 оны ордуудын ерөнхий зурхай
Ордуудын арван хоёрдугаар сарын ерөнхий зурхай
Хайрын ”хөөрхөн” зурхай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    12 цаг 37 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    14 цаг 47 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 51 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    20 цаг 59 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    21 цаг 9 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    21 цаг 20 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК