
Тус үзэсгэлэн яармаг нь 2012-2013 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдэд зориулан дотоодын болон гадаадын их, дээд сургууль, коллежуудын талаарх танилцуулгыг гаргах аж.
Үзэсгэлэнгийн үеэр элсэгчдэд зориулж зөвлөгөө өгөх ба их, дээд сургуулиуд шинээр элсэгчдээ бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ хичээлийн жилд 40 орчим мянган сурагч сургуулиа төгссөн бөгөөд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудын шинээр элсэх оюутны тоог баталсан юм.
Үзэсгэлэн энэ сарын 6-ныг хүртэл буюу ирэх баасан гариг хүртэл үргэлжилнэ.
Б.Чимэг