Жуулчдын наадам үзэх тасалбар өнөөдрөөс худалдаалагдана

Улсын их баяр наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг өнөөдрөөс эхлэн Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүлээн авна. Тасалбарын үнэ 25 ам.доллар юм. Харин нээлт үзэх жуулчдын суудлыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав, дөрөвдүгээр хэсэгт байхаар тохируулсан байна. Түүнчлэн тус жуулчдад зориулсан автобусны "Ж" зөвшөөрлийн үнэ 20 мянган төгрөг байх юм. Мөн нээлтийн ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө тасалбарын дугаарын дагуу суудлаа эзэлсэн байхыг Аялал жуулчлалын газраас жуулчдад анхааруулж байна.
Д.Ундрах 24tsag.mn