Өнөөдөр дэлхийн цаг нэг секундээр урагшлана

Өнөөдөр дэлхийн цаг нэг секундээр урагшлана хэмээн Стандартчилал, хэмжилзүйн газраас мэдээллээ. “Гринвичийн цаг, олон улсын атомын цагийн дундаас гаргасан олон улсын зохицуулсан цаг буюу UTC “ гэж байдаг байна. Астрономын нарийн судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн цагийн зөрүүний дундаж нь нарны цагаас 16 минутаар зөрдөг болох нь тогтоогдсон ажээ. Улмаар судалгаа шинжилгээ нарийн хийсний үр дүнд энэ зөрүү нь дэлхийн өөрийн тэнхлэгийн дагуу эргэх үед үүсдгийг нотолсон байна. Иймээс зөрүү нь +0.9 секундээс их болоод ирэхээр түүнийг нь залруулж гринвичийн цаг буюу одоо бидний хэрэглэж буй цагийг нэг секундээр нэмж залруулах шаардлагатай болдог гэнэ. Монголд 1980, 1988, 1990-1994, онд жил бүр, 1996, 1997, 1999, 2006, 2009 онд ингэж залруулж байсан. Харин өнөөдөр 23.59 цаг, 59 минут болоход автоматаар 00.00 цаг болох юм” гэв. Түүнчлэн дэлхий нийтээр цагийг ингэж урагшлуулах бөгөөд энэ нь олон улсын нисэх буудал, банкны сүлжээнд асуудал үүсэхээс сэргийлдэг байна.
Д.Ундрах 24tsag.mn