
Тэгэхээр манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ буурах бодит шалтгаан үүссэн гэсэн үг юм. Газрын тосны үнэ буусан нь хэд хэдэн шалтгаантай. Шинжээчдийн хэлж буй нэг шалтгаан бол газрын тосны нөөц нэмэгдсэн явдал. Саудын Араб, Ирак, Ливи зэрэг газрын тос экспорлогч орнуудын үйлдвэрлэлээ нэмж, гадагшаа гаргах хэмжээгээ өсгөх мэдэгдэл гаргасан нь гол шалтгааны нэг болжээ. Америкийн газрын тосны нөөц шинжээчдийн тооцоолсноос их гарсан нь ч нөлөөлсөн гэнэ. Өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар тус улсын газрын тосны нөөц 2.86 сая баррелиар нэмэгджээ.
Ц. Болор