Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Эдийн засгийг доройтуулсан буруутаныг хайлаа

2016-9-11
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Уг асуудлаар хоёр намын бүлгийн дарга бүлгийн дүгнэлтээ танилцуулсан юм. Төсвийн тодотголын асуудлаар АН, МАН-ын бүлэг тэс өөр дүгнэлт танилцуулсаныг 24VS24 булангаараа хүргэж байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримт аль аль нь нотолж байна. Монгол Ардын Нам УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ тухай байнга сануулж, төр засгийн буруу бодлогыг засч залруулахын төлөө ажилласан боловч тухайн үеийн эрх баригчид үнэнийг үл ойшоон алдаатай бодлогоо үргэлжлүүлсээр Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1992 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж үр дагавар нь 10-15 жил үргэлжилнэ гэж дүгнэж байна.

 

Дэлхийд гайхагдаж байсан 17,5 хувийн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 4 жил гаруйн хугацаанд 13 дахин уналаа. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болсон, гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор бүрэн шавхагдаж, хасах үзүүлэлттэй болсон, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан, улсын гадаад өр 23,5 тэрбум ам.долларт хүрсэн, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг уруудан, доройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээн авлаа. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуйн нэгжээс 66 мянга нь буюу 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "Стандарт пүүрс" агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулсан байна. Үүний улмаас Засгийн газар, үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийн бонд, хувьцааны ханш шалдаа бууж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа. Тухайлбал, энэ оны 4 дүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс 2 дахин өндөр байна.

 

Бид нэг л эх оронтой нэг л эдийн засагтай. Ардын намын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик тоо баримт нэг л байх ёстой. Гэвч Ардчилсан нам буруу бодлого явуулж ирсэн тэр цагаасаа хойш тоо баримтаа ч өөрсөддөө зориулан засч, гуйвуулсаар ирсэн. Одоо харин бид үнэнтэй нүүр тулж байна. Үнэн хэдий хатуу ч үйлд тустай гэдэг. Тиймээс Та бид одоо үнэнээс зугтаж алдаагаа давтах биш, үнэнтэй эвлэрч гарц шийдлээ олохын төлөө нэгдэх цаг болсон.

 

Манай нам Засгийн эрхийг авсан даруйдаа ард иргэддээ төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүсч болох сорилт бэрхшээлийг үнэн зөвөөр мэдээлэхээс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж, сонгуулийн зарим амлалтаа хойшлуулж, хэмнэж, танахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэдийгээр олон нийтэд таалагдахгүй, улстөрийн намын хувьд эрсдэл дагуулж мэдэхээр олон шийдэл санаачлагууд яригдаж байгаа ч бид үнэнтэйгээ нүүр туулж түүнийг даван туулахаас өөр замгүй. Энэ үйлдлийг зарим хүмүүс “хөрөнгө оруулагчдыг үргээлээ, хамаг булайгаа дэлгэлээ” гэх зэргээр багагүй шүүмжилсэн. Гэвч бид худлаа мэдээллээр эх орон, ард түмэн болон өөрсдийгөө хуурч, хөрөнгө оруулагчдыг хохироож, цаасан мөнгө хэвлэж эдийн засгаа сүйрүүлэх бодлогоос татгалзаж байна.

 

Эдийн засгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас илүү хүнд байна. 2016 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.4% буюу 940.5 тэрбум төгрөг байхаар баталсан ч бодит байдал дээр ДНБ-ий 18,2 хувь буюу 4,4 их наяд төгрөгт хүрэхээр болсон нь аюулын харанга дэлдэж байна. Ийнхүү алдагдал огцом нэмэгдэхэд улстөрийн сонгуулийг угтаж хууль бусаар их хэмжээний зарлага гаргасан хариуцлагагүй үйлдэл нь томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал, "Сайн хашаа", "Сайн малчин", "Сайн хувьцаа", "Сайн оюутан" хөтөлбөр нэрээр 1 их наяд 135,0 тэрбум төгрөгийг баталж 553,8 тэрбумыг олгосон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хязгаарыг 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар баталсан боловч энэ үзүүлэлт өнөөдөр ДНБ-ий 88 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, өрийн хямрал бодитоор нүүрлэж  ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого гадаад, дотоод зээл, бонд түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна.Иймд үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж Монгол Ардын Намын бүлэг үзэж байна.  Гэхдээ цалин хасч, татвар нэмэхгүйгээр бусад нөөц бололцоогоо бүрэн шавхах арга замыг Засгийн газар сонгож хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмын байр сууринд нэгдлээ. Нөхцөл байдлаа тооцоолж, арга хэмжээгээ төлөвлөн оруулж ирсэн Засгийн газрын саналыг бид багагүй хязгаарлаж, хүндхэн даалгавар өгч байгааг ч ойлгож байна.

 

Төсвийн орлого буурч байгаатай холбогдуулан тэвчиж болох үр ашиггүй урсгал зардлыг танахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын зардлуудыг боломжит түвшин хүртэл бууруулах шаардлагатай байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хяналтгүй болсон концессийн гэрээнүүдийг нэг бүрчлэн судлан үр ашиг, төсөвт өртөг, санхүүжигдсэн байдал, цаашид төсөвт учрах дарамтыг бууруулах чиглэлээр Засгийн газар тодорхой санал боловсруулан Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай байна.

 

 

 

        

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ

 

Дээрх хуулийн төслүүдийн 90 гаруй хувь нь Манай улсад 1992 оноос хойш төлөвшин тогтож хууль тогтоомжид тусгалаа олоод байсан хүний эрх, өмчлөгчийн эрх, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгаа, татварын тогтолцоо, нийгмийн халамжийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэжээ.

Тухайлбал: 8 төрлийн татвар нэмэхээр 5, төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар 3, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгахаар 6,  бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог байсныг 3 сар болгохоор 1, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэхээр 1, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай гэх зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулахаар 4, хуулийг хүчингүй болгохоор 1, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулахаар 1, оюутны тэтгэлгийг зогсоох, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургах явдлыг зогсоохоор 1 хуулийн төслийг оруулж ирсэн байна.

 

Тэдгээрийн зохицуулалт нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хямралыг бууруулах гэхээсээ илүү нийгмийн дундаж орлоготой хэсэг болох ард иргэдэд үлэмж дарамт учруулах, эдийн засгийг улам хямраахаар байна.

 

Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас ухарч, хуулиа баримтлалгүй түүнд заасан шаардлагуудын хэрэгжих хугацааг 2017-2024 он болгож, өрийн таазыг 2020 он гэхэд 100 хувьд хүргэхээр байгаа нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнээс хэт хальсан, ард түмэнд өгсөн амлалтаасаа ухарсан, хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчны тогтвортой байдалд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн, улсаа худалдах байдалд оруулах болчимгүй алдаатай үйлдэл боллоо.

 

Хуулийн төслүүдэд хямралыг богино хугацаанд даван туулах арга хэмжээний талаар тодорхой шийдэл, хувилбар, санал байхгүй байгаагийн сацуу тооцоо судалгааг бодит байдалд тулгуурлаж хийгээгүй, тооцоолол нь олон удаа огцом их дүнгээр өөрчлөгдөж байна. Мөн Засгийн газар эдийн засгийн хямралын үндсэн шалтгааныг олж тодорхойлж чадахгүй, мухардалд орсон нь харагдаж байна. 

 

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгаран хууль санаачлагчид буцаагдаж байгаа нь Засгийн газар төсөв боловсруулах энэ ажилдаа туйлын хариуцлагагүй хандсан, УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байгаагийн тод жишээ юм.

 

Иргэд, аж ахуйн нэгжийн халаас руу орохгүйгээр төсвийн орлогоо бүрдүүлэх нь битгий хэл урсгал зардлаа танах талаар ямар ч ажил хийж чадаагүй энэ Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр гаргаж чадсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгөчинээ, эрхэлсэнажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцод заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана. 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна гэснийг тус тус зөрчиж хууль дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг уландаа гишгэсэн харамсалтай, хариуцлагагүй явдал юм.  

 

65-ын бүлгийн эрхэм гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг дийлэнх олонхын хүчээр түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг хатуу анхааруулан шаардаж байна.

 

 

 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.176.11)
    Төгрөгний ам.доллартай харьцах ханшийг унагаж иргэдийг хэн хохироосон бэ.
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.229.122.203)
    АНам ч гэж дээ. Эрүүгийн Эрдэнийн хувийн компани юм биш үү.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    ЭНэ Эрдэнэ ээ, гэдэг АН-ын нөхөр л шударга ёс, хууль дүрэм яриад байхаар энэ нийгэм, улс төр ямар их бохирдсоныг харуулж байна даа,
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Энэ 2 хүний үг бие биенээ мэрсэн нам намаа ярьсан эдийн засгаа сэргээж туйлдуулсан, идсэн ууснаа бие биенээсээ өрсөж ярьсан утгагүй л юм байна. С.Эрдэнэ бол одоо хичнээн донгодоод хэрэггүй л байхгүй юу. АН-д энэ хүнээс өөр хүн байхгүй юу. Чааваас гэж
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.206)
    ododiin ovchin
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.206)
    ok
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.206)
    hiirheltei erdemted bish
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Аагий (119.40.100.66)
    Энэ Хаян гэж тэжээвэр бяруу шиг нөхөрийг сонгосон Дарханчуудад хармасж бн.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.44.120)
    өөрөө их хурлын гишүүн сангийн сайд гээд л том даргын ажил хийж байсан хүн өнөөдөр цэв цэвэрхэн шинэ хүн шиг юу яриад бнаа
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (202.179.11.194)
    MAN -d M. ENXBOLDOOSuur chadbarlag bolobsroltoi xvn baigaa shjvvdee . tanai nam daxij songogdoj ajillaya l gej bodoj baigaa bol doroo baigaa jinxene ex oronch yum xiie gesen ediin shunalgvi xvmvvsee gargaachee . udirdlagaa soliochee . teriig toiron xvreeleed baigaa bolobsrol medleg taaruu xvmvvs gargaad amitni doog bolood baixdaa yaxbe
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • MONGOL EEJ (202.179.11.194)
    xAYANXYARBAA VNEN L YUM BICHSENB.SHVVDEE . DOR BICHSEN XVMVVS ARDCHILSAN GEED BALAIRAAD BAIDAG ANARXISTUUDIIN GER BVL NAITS NAR UU ? ENXBAYAR TIIM L SAIN YUM BOL SANAL UGUUD NAMAAS NI 1 XVN GARCH BAIX UU . TA NAR BITGII SOLIOROOD BAIGAACH . ARDCHILSAN GEJ 4 JIL ULSIG SAMARSAN XULKGAICH NARAAS MINGIIG NI GARGUULJ ABAACHEE
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.120.29)
    hayan heterhii neg taliig barisan medremjgui ,,um bnaa,,,
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.120.29)
    hayan heterhii neg taliig barisan medremjgui ,,um bnaa,,,
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.34.12)
    АН-ыг бүрэн тарааж МАН-ыг хөгшин нямдоржтон хүрэлсүхтэнгүүдээс цэвэрлэж Энхбаярыг дахин урьж эх орноо босгох цаг ирлээ.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    өрийн эх үүсвэрийг хаянхярваа чалко, орт-оос мөнгө авч 21000 тарааж эхлүүлсэн. түүх гэрчилнэ. гэхдээ ан-ын ман-гийн өрийг гоншигнолгүй дарсаар ирсэн.одоо харин ман мөнгө зулгаах аргадаа ороод ард түмнийг өртэй гэж айлгаад эхэллээ. өртэй юм бол төрийн нарийн, дэд сайд гэсэн хүмүүсээ татчих тэгвэл үнэмшье
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • fd (103.57.93.72)
    онгорсон4 жилд сангийн сайдаар МАН-н угшилтай хулгайч нар 80 хувьд нь ажилласан
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.69)
    Буруутанг хулгайч луйварчин гадаадын тэжээвэр бууны нохой МАН-АН ийн МАНАНхэмээх алуурчан луйварчин хулгайч нарын бүлэгээс хайхад захаасаа эхлээд гараад ирнэ МАН-АНийн сүүлийн 8 жилд тавсан өр хулгайлсан луйвардсан нуусан хөрөнгө хэрээс хэтэрлээ Улс ороныг туйлдууллаа Өнөөдөр тэд Хэрээ Хэрээнийхээ харыг гайхлаа гэдэг шиг хэн хэнээмуулаад гайхаад сууж байх юм Монголын маф төрийн толгойд байна Төрийн толойд гарсан мафыг гудманд гаргаж шудраг шүүхээр гэмт хэргийг нь шүүж байж л Монгол урагшаа хөгжөнө Ард түмэн амгалан тайван амьдарч Улс орон газарын баялгтаа эзэн болож чадна Үүнийг хийхэд гол зүүль нь үндсэн хуульд гар хүч Өнөөгийн нам төвтэй улс төрийн тогтолцоог халах хэрэгтэй байна Энэ ажилыг 76 эрхэм гэшүүн хэмээх хулгайч луйварчин мафын бүлэг хийх биш , Үндсэн хуулийг шинэчлэн батлах гэшүүдийг сонгох сонгууль явуулаж бүрэлдхүүнийг нь би болгож тухайн би болсон бүрэлдхүүн төслөө боловсоруулаж бүх нийтээр хэлцүүлэх хэрэгтэй
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.44.92)
    энэ хаян тэнгэрээс буусан юм уу
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.23.8)
    хи хи 2-уулаал нэг ЕВЭН-гий 2 тал байж хэн хэнийгээ муулаад сууж байх гэж, Та 2 хичнээн ТОГОС ШИГ ГОЁОД, ТОТЬ ШИГ ЯРЬСАН Ч Ард иргэд , мануус нь та 2-ыг хоёулангий чинь ямар нөхдүүд вэ гэдгийг чинь дэндүү сайн мэднэ шүү дээ,
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.40.232)
    АН-ы гахай нар шүү дээ
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АН МАНД 1. АВЛИГАЧДЫГ ОЛЖ УСТГА 2.МОНГОЛЫН ХАМАГ БАЯЛАГИЙГ ЦӨӨН ТООНЫ ХҮМҮҮС ЛУЙВАРААР ХУВААЖ АВСАН.ЭНЭДОТОР ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ БУСАД ТОМООХОН ГАЗАР БАЯЛАГУУД БАЙГАА. ҮҮНИЙГ АРД ТҮМЭНД БУЦААЖ ӨГ 3. МӨНГӨ УГААЖ АРД ТҮМНИЙ ХАМАГ МӨНГИЙГ ГАДААДАД БАРШУУЛСАНЫГ ТАТАЖ ТӨСӨВТ ТӨВРӨЛҮҮЛЭХ 4. ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМАНТГУУДЫГ ИЛ ГАРГАЖ ХӨРӨНГИЙГ ХУРААХ 5.НҮСЭР БҮТЭЦТЭЙ ТӨРИЙГ ЦОМХОН БОЛГОХ 6. ТӨРИЙН АЛБАНЫ ТОМЧУУДЫН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТАНСАГЛАЛЫГ ХАСАХ
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    27 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    3 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    4 цаг 2 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    4 цаг 13 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    8 цаг 15 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    8 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 43 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    8 цаг 50 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    8 цаг 51 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    8 цаг 58 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    21 цаг 39 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    21 цаг 41 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    23 цаг 16 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    23 цаг 23 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК