Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Сумъяа: “Монголын нууц товчоо”-г 180 метр торгон дээр зүү ороох, хонин холбоогоор ураллаа

2016-9-17
0
ЖИРГЭХ

Сүхбаатарын талбай дээр өчигдөр нээлтээ хийсэн номын баярын хойморт 180 метр торгон дээр уралсан “Монголын нууц товчоо” дэлгэгдэн олны хүртээл боллоо. Хоёр жил гаруйн хугацаанд энэхүү бүтээлийг шагласанТ.Сумъяатай уулзаж бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

 

 

-Монголын нууц товчоог торгон дээр шагласан нь их өвөрмөц, сайхан харагдаж байна. Та энэхүү бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Би энэхүү бүтээлээ Монголын нууц товчооны Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн эхээр торгон дээр дан гар аргаар урлалаа. Монголын нууц товчооны 12 бүлгийн гарчиг бүрийг нь зүү ороох аргаар урласан. Харин номын текстыг хонин холбоогоор оёлоо. Ном маань дотроо 20 гаруй уран зураг, 40 гаруй зээгт наамлан зурагтай. 180 метр торгон дээр урласан бүтээл байгаа юм.  

 

-Та энэхүү бүтээлээ ганцаараа урласан уу?

 

-Үгүй ээ. Би охин Э.Гуамарал болон охиныхоо найз Д.Хэрлэн нарын хамтаар хатгаж, оёсон.

 

-Гуравхан хүн урласан болохоор нэлээд цаг хугацаа зарцуулсан байх даа?

 

-Бид хоёр жилийн хугацаанд өдөрт 14-16 цаг тасралтгүй сууж, оёж дуусгасан. Харин монгол хүн ажлын найман цаг хөдөлмөрлөх ёстой гэж үзвэл энэхүү бүтээл маань бидний 5 жилийн хөдөлмөр болох юм.

 

-Бүтээлийг урлах санаагаа хэрхэн олсон бэ?

 

-Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой болоод тэрхүү ойд зориулан эзэн богд Чингис хааныхаа үүх түүхтэй танилцах тухай үе, үеийн Ерөнхийлөгчийн зарлиг тогтоол гарч байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор л анх нууц товчоог торгон дээр урлах санаа төрсөн. Мөн монголчууд эрт дээр үеэс эхлэн номыг алт, мөнгөөр аль сайхан торго, дурдан дээрээ хийж бүтээдэг байсан юм билээ. Тиймээс энэ бүгдийг монголын хүүхэд залуус, ирээдүй хойчдоо өвлүүлье, энэхүү номыг үзээд монгол гэсэн үүх түүхээрээ бахархаж, өшөө ихийг хийж бүтээх эрч хүч аваасай гэж бодож бүтээлээ урлах болсон доо. Түүнчлэн энэхүү бүтээлийг гадаад дотоодын жуулчид үзээд Монгол Улсаар бахархаж, монголыг дэлхий дахинд таниулах их үйлсэд нэг дусал ч гэсэн нэмэр болоосой гэх үүднээс оёж бүтээсэн.

 

-Бүтээлийнх нь ирмэг нэлээд олон өнгөөс бүтсэн юм байна. Эдгээр нь бас ямар нэгэн билэгдэл агуулсан байх?

 

-Тийм ээ. Би номоо цэнхэр өнгийн торгон дээр уралсан. Эзэн Чингис хаан Их монгол улсын байгуулсныхаа дараа “Миний зарлигийг хөх дэвтэрт дэвтэрлэсүгэй” гэсэн байдаг юм. Мөн монголчууд эрт дээр үеэс хөх мөнх тэнгэрээ шүтэж ирсэн. Энэ утгаар нь хөх дэвсгэр дээр номоо уралсан. Мөн номыг хүрээлсэн таван өнгө нь өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлнэ. Тодруулбал улаан өнгө нь тэжээн тэтгэх, цагаан нь ариун цагааны билэгдэл юм. Харин хар өнгө нь хүч чадлыг, шар нь дэлгэрэн дээшлэх гэсэн билэгдлээр оёсон.

 

 

-Та энэхүү бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан уу. Цаашид яах бодолтой байгаа вэ?

 

-Хараахан амжаагүй байгаа. Харин бүтээлээ цаашид олон олон хүний хүртээл болгож үүднээс улсдаа л өгөх юмсан гэсэн чин хүсэлтэй л байна даа.

 

-Та өөрийнхөө талаар танилцуулаач?

 

-Би Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул хүн. Өдгөө Баянзүрх дүүрэгт амьдарч байна. 1981 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг Хасбаатар багшийн удирдлага дор төгсч байлаа. Энэ завшааныг тохиолдуулаад ангийнхаа энэ өдрийн мэндийг хүргэе.

 

-Та ийм сайхан оёж хатгахыг хэнээс сурч байв. Ер нь хэзээнээс эхлэн үйл урлах болсон бэ?

 

-Би анх хүүхэд байхдаа өвөө эмээ, аав, ээжээрээ хонин холбоо, зүй ороох оёдлыг заалгаж байсан. Харин сургуульд ороод гэр ахуйн хичээл гэж ордог байхад түүнийгээ улам сайшруулан сурсан. Ер нь монгол эмэгтэйчүүд болгонд оёж, хатгах ур авъяас зургаадахь мэдэрхүйд нь байдаг гэж боддог.

 

Ярилцсанд баярлалаа.

 

24tsag.mn Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.212.119.73)
    Сайхан юмаа. Уран юм. Гайхшраад хэлэх үг ч олдохгүй бна.
    2025 оны 07 сарын 17 | Хариулах
  • Otgontsetseg (103.229.120.197)
    Vnexeer ix xodolmor ur uxaantai saixan bvteel boljee . Buyn ni Delgerch yawaarai
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • mishig (103.212.117.99)
    NUTGIIN ZUVLULUUS TURIIN SHAGNALD TODORHOIOOD UG
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Naran (202.9.44.5)
    Uhaani deed tevcheer gedgiig jinhene haruulsan bn, urt naslaarai.
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.220)
    Bayar hurgiey. Yamar mundag yum be. Az jargal husiey
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Naraa (202.179.29.108)
    Yamar mundag hudulmurch saikhan setgeltei emegtei ve. Bayar hurgej sin saikhan buhnig chin setgeleesee husye
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Ука (202.21.115.78)
    ГАЙХАЛТАЙ, ХЭЛЭХ ҮГ Ч АЛГА. ЯМАР ГОЁ БҮТЭЭЛ, БАС СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ВЭ. ҮНЭХЭЭР МУНДАГ ГАЙХАЛТАЙ ЭМЭГТЭЙ БАЙНА. ХОРВООГИЙН ДЭЭДИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    8 цаг 25 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    8 цаг 57 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 2 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    10 цаг 1 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    10 цаг 3 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 8 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 34 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    11 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    11 цаг 27 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    12 цаг 5 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    12 цаг 10 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 30 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 41 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    12 цаг 58 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    13 цаг 9 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    13 цаг 21 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    14 цаг 15 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    14 цаг 25 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    15 цаг 5 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    15 цаг 7 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК