
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус хүрч үйлчилнэ. Мохатма Гандийн гудамжаар 102, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаар 101 автобус тус тус иргэдэд үйлчлэх юм байна.
Хүй долоо худаг руу долдугаар сарын 11, 12–нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс долдугаар сарын 13–нд Драмын театрын өмнөх талбайгаас тус бүр 20 их багтаамжийн автобус, долдугаар сарын 11, 12, 13 –нд хотын “3, 4 –р хороолол”, “7 буудал”, “5шар”, “ХМК”, “офицерүүдийн ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт 30 бага оврын автобус үйлчилгээнд ажиллах аж.
Б.Золбоо