УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Мега төслүүд эрэмбэлэгдэнэ. Урт хугацаандаа Монголын хожлыг аль нь авчрах вэ гэдэг дээр эрэмбэлэгдэнэ. Эрэмбийн нэгдүгээрт хил холболтын төсөл байсан. Бид урагшлуулж чадсан. Дараагийнх нь мэдээж эрчим хүчний асуудал" гэв.