Шатрын холбооны чансаа ахиулах тэмцээн болно

Улаан-Үдэд дэлхийн шатрын холбооны чансаа ахиулах эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн энэ сарын 23-нд болно. Өнгөрсөн жилд тус тэмцээнд манай шатарчин А.Энхтуул оролцож чансаагаараа гуравт бичигдэж байсан. Сонирхуулахад шатрын их мастерийн болзол хангахад оноо нь 2300 хүрээд гурван бал биелүүлсэн байх ёстой аж. Харин олон улсын мастер болоход оноо нь 2200 юм.
Д.Ундрах 24tsag.mn