Өчигдөр Нийслэлийн шүүхэд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт хэрэг үйлдсэн С.Энхтайван нарын гаргасан гомдлыг хэлэлцлээ.

Өчигдөр Нийслэлийн шүүхэд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт хэрэг үйлдсэн С.Энхтайван нарын гаргасан гомдлыг хэлэлцлээ. Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган шүүж, Ю.Баяраад найман жил, хэргийг хамт үйлдсэн С.Энхтайванд зургаан жил ял оноосон. Улмаар 2007 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж, гурав гурван жилийг нь хасан Ю.Баяраад таван жил, С.Энхтайванд гурван жилийн ял оноож, учруулсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон юм. Тэгснээр сан хөмрөгч Ю.Баяраа 109 сая, С.Энхтайван 87 сая төгрөг төлөхөөр болсон билээ. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч ялыг хэвээр баталсан байна. Тэд Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон юм.
Б.Чимэг