Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өндөр дээдсийн илгээмж болсон түүхийн дурсгалаа түйвээж эхэлжээ

2016-10-12
0
ЖИРГЭХ

Мессеж ирэх дохио дуугарав. Аваад үзвэл “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр болгон бэлгэдэж, тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Хавсралтаар бас зураг ирлээ. Нээж харвал нисэж байгаа жигүүртэн шувуу, дөрвөлжин хүрээн доторхи нэг омог отгийн хүмүүс байна. Тийм ээ, энэ бол өнөөгийн бидэнд ирүүлсэн өвөг дээдсийн минь мессеж, илгээмж, уран зургийн галерей билээ. Чухамхүү бид Дарханыхаа нутагт байдаг Хүйтэний голын бичигт хадны тухай ярьж байгаа нь энэ. Энэхүү түүхэн дурсгалт захиа, зургийг гүйцэд тайлан уншихаар хичээн судалж яваа доктор, хатагин Готовын Аким гуайтай хамтран “Art Ger” энтэртаймэнтийнхэн бид аяны жолоо залж зорьсон газартаа ирлээ.  

Бичээс зураг нь голын эхний хойд талд Бичигт хошууны хадан цохионы нөмөрт тэгшхэн толигор чулуун дээр байна. Энэхүү монгол, дөрвөлжин бичиг, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалсан гэж тайлбар толинд тэмдэглэгдсэн нь бий. Тэгэхээр олон жилийн дараа энд ирж байгаа дөрөв дэх жинтэй том судлаач нь Го.Аким доктор боллоо. Бид эрхэм ахыгаа даган хадандаа ёслон хүндэлж, номын адис хүртээд ажилдаа оров. Бичээс зургийг анхааралтай тодруулан үзэцгээв. Хар бэхээр бичигдсэн монгол бичээсийн эхний мөрүүд овоо тод хэрнээ дараагийн үгсийг бүрэн тайлан унших боломжгүй болжээ. Цагийн эрхээр их баларч бүдгэрч. Эртний хүмүүс бичиг зургаа хаданд урлахдаа тун сонин тогтоцтой газрыг шилж сонгож авсан нь илт мэдрэгддэг. Хүйтний голын чулууны бичээсийг л гэхэд салхи, цас, борооноос сайн хамгаалагдан, урагшаа хараад, өөд өөдөөсөө яг тэгш өнцөгт үүсгэсэн тэгш ханан хаданд зурж бичжээ. Зөвхөн урдаасаа л ил харагдана, бусад зүгээс болохоор далд. Монгол бичгээр бичсэн мөрүүдийн хажуу дахь долоон мөр босоо дөрвөлжин бичгийн утгыг тайлахыг Го.Аким ах их хүсч байна. Хэчнээн бүдгэрсэн ч гэсэн газар дээр нь ирж нүдээрээ үзэхэд судлаач хүний жинхэнэ нар гардаг. Ингэж ирээд бичиж буулгаж аванаа нягтлан тодруулж, мэргэжлийн шинжээч судлаач нартай хамтаран юун тухай болохыг нь илрүүлнэ гэхээс Го.Аким ах яарна. Дэргэдэх хананд нь зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор олон бөөрөнхий тэмдэг байна. Гадуур нь хөвөөлөн тэмдэглэсэн хашлаган зураасны дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь л тун сайн шагайхад нүдэнд харагдана. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том солбио чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан зуржээ. Зургийн будаг нэлэнхүйдээ баларчээ. Ийм зургуудыг хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэгвэл дөрвөлжин эсвэл дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторхи олон толбоор овгийн гишүүдийг бэлгэдсэн хүн малын тооллого байж болох магадлалтай гэж Го.Аким ах үзэж байв. Далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй гэлээ. 


Го.Аким ах бичиг, үг, үсэг бүрийг хичээнгүйлэн нягт нямбай бүртгэн тэмдэглэж, зураг дүрсний урт, өргөнийг хэмжиж тод томруун буулгаж авлаа. Судлаач шинжээч хүн гэж ийм л байдаг ажээ. Тэр тусмаа Го.Аким ах одоо ид онгод нь орсон явна. Талын хүн мөртлөө ууланд шунан дурлажээ. Дорнодын талынхаа Хадан хөвийн жижигхэн хавцлын оройд гарсан арван хэдтэй жаал хөвүүн дэлхийн дээвэр Хималайн оргилд гарсан юм шиг баярлан хөөрсөн тэр цагаас уулсад сэтгэл нь татагджээ. Тэрээр уншигч олондоо өргөн барьсан “Туульс хайлдаг уулс” хэмээх номдоо Монголын домогт, тахилгат уулс Бурхан Халдун, Отгонтэнгэр, Ээж хайрхан, Баруун, Зүүн Богд, Гурван Мандал, Алтан Овоо, Шилийн Богд, Матад хан, Зотол хан зэрэг 60 гаруй алдарт хайрхнаар аялсан замын тэмдэглэлээ багтаасан. Ингэхдээ уул болгоны домгийг хүүрнэж, сангийн судрыг нь хамтатгахын зэрэгцээ хад чулуун дээрх бичиг бичээс, зургуудыг нягтлан тайлж, хүн чулуу, буган хөшөөн дурсгалуудыг одоо байгаа байдлаар нь зураглан бичиж, 700 шахам өнгөт зураг оруулсан. Го.Аким ахын олон ажлыг зэрэг амжуулдаг нь үнэнхүү атаархмаар. Сэтгүүлч, зохиолч, дуун хөрвүүлэгч, хэл шинжээч, түүхчийн хувьд бүтээсэн болгон нь хүмүүст үнэлэгджээ. 
Их үдийн нар доошлон хадан цохионы энгэр сүүдэртэх хүртэл бид хүндэт ахдаа хир чадлаараа туслан дэм болцгоов. Цаг ямар хурдан өнгөрснийг хэн нь ч анзаарсангүй. Өглөөнөөс бороо орж бүүдийсэн тэнгэр гэнэтхэн цоорч зөвхөн бичигт хадан дээр л нараа тусгасан нь үнэнхүү бэлгэшээлтэй. Хэн хэзээ бичсэн, яг ямар үйл явдлын гэрч зураг тэмдэглэл болохыг илүү тодруулах зорилготой Го.Аким ахын тайллыг бид удахгүй гарах номоос нь танилцаж сонирхох учраас энэ удаа түрүүлэн илүү үг дуугаралгүй нээлт бүтээл юуг нь тэсэн ядан хүлээе.


Холоос зорьж ирсэн гавьяат ахтайгаа хамт бид ажлаа амжуулсандаа сэтгэл дүүрэн буцахаар боллоо. Гэнэт мессежний дуу дахин гарав. Гэхдээ их чичирхийлсэн доргио мэдрэгдэх нь тэр. Нээгээд хартал аврал эрсэн дохио хангинаж харанга дэлдэх мэт цангинав. Цочиж сандарсандаа лавшруулан үзвэл Бичигт хаданд маань аюул учирчээ. Юу болох нь энэ вэ. Шуналтай хүмүүс голын хөндийг тэр чигт нь ухаад хаячихсан байна. Цэцэг жимс алаглан байсан нуга дэнжийн хөрсийг орвонгоор нь эргүүлж, улаан түйрэн болгожээ. Хамгийн аймшигтай нь судар бичээстэй цавчим хаданд ердөө аравхан алхам ойрхон ирчихсэн байв. “Хэн ингээд сүйтгэчихэв ээ. Яасан дүүрчихсэн толгой вэ“ хэмээн Го.Аким ах харамслаа. Хэлэх үг олдсонгүй. Бид бас л буруутан. Энэ нүглийн өмнө нутгийн хүмүүс бүгд л гэмтэй. Түүх, соёлын ховор дурсгалтай, онгон тансаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хүйтэний голын хөндийг алтны уурхайнхан ухаж төнхөөд эхэллээ гэдгийг олон удаа телевизээр үзүүлэн радиогоор ярьж, сонин хэвлэлд зөндөө гаргасан. Нутгийн байгалиа хамгаалах сэтгэлтэй иргэдийн нөхөрлөлийнхөн чамгүй тэмцсэн. Гэвч нэмэр болсонгүй. Өвөг дээдэс минь хойч үеийнхэндээ үе дамжуулан илгээж үргэлж нандигнан санаж яваарай хэмээсэн эрхэм ариун илгээлтийг хүйтэн санаатнуудаас авран хамгаалж авч үлдэх нь бидний үүрэг.  Одоо алгуурлалгүй шуурхай арга чарга бодъё. Дарханчууд нутаг орныхоо хамгийн үзэсгэлэнтэй ховор газар ус, соёл, түүхийн дурсгалыг өөрсдөө нэрлэн тодруулсан. Тэр долоон гайхамшгийн нэг нь Хүйтэний голын бичигт энэ хад шүү дээ. Хүмүүс ээ, юу хийчих нь энэ вэ.

Тэнгэр дээдэс минь, мулгуу биднийгээ өршөө! 
Намрын адаг сарын цагаан бич өдөр. 
Хүйтэний голын Бичигт хошуу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • цэцэг (103.26.194.165)
    Сонин л юм очиж үзэх юмсан шувуу нисэж байгаа дүрс анхаарал татаж байна шувуу нь ямар шувуу юм бол ?
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.254.126.2)
    egiin goliin usan stants chuhal busuu tuuh bol olon ontsgoos
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 17 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    9 цаг 18 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    9 цаг 59 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    10 цаг 44 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    10 цаг 44 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    11 цаг 24 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    12 цаг 34 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    12 цаг 39 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 53 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    13 цаг 1 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    13 цаг 31 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    13 цаг 38 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    14 цаг 0 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    14 цаг 30 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    14 цаг 42 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    14 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    15 цаг 12 мин
  • Байнгын хороод хуралдана
    15 цаг 28 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    15 цаг 29 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК